Дуучин Д.Болд: Өөр би юу ч хэлэхгүй, уучлаарай…

“The Voice Of Mongolia” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт ид дундаа үргэлжилж явна. Шүүгчдийн сонгон авсан оролцогчид хоёр болон гурваараа нэг дууг дуулан өрсөлдөж буй.”Халз тулаан” нэртэй тус шатанд хамгийн сайн шүүгч дасгалжуулагчаар дуучин Ука шалгараад авсан бол хамгийн муу сонголттой шүүгчээр дуучин Болд шалгараад авав.

Үзэгчдийн хайртай оролцогчид буруу дууны сонголтоос болон ээлж дарааллан бүдэрч байгааг харсан үзэгчид нүд, чихээ даран халаглаж суугаагаа илэрхийлж хүсэн хүлээж байсан хүлээлт нь талаар өнгөрч байгаад тун ч гонсгор байгаа бололтой. Харин дуучин Болд хийсэн сонголтондоо харамсав бололтой чадалтай оролцогчоо хассандаа уучлалт гуйн “Та 2 бол 2 уулаа миний ялагч…Өөр би юу ч хэлэхгүй уучлаарай…..” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр өмнө нь мөн оролцогч Идэрмаагаас уучлалт гуйгаад амжсан бөгөөд  уучлалт гуйн суудаг ажилтай болов бололтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.