in

Хөөрхөн Гайхмаар

Зургаан настай Монгол охин Ази тивийн аварга боллоо

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Чанмай хотноо боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай М.Ялгуун охин аваргалжээ. Тэрбээр тэмцээний рапид төрөлд алтан медаль, мөн блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээнд шар тивийн 26 орны 600 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьсон юм.

Өсвөрийн шатарчин М.Ялгуун охин нь Ховд аймгийн Алтай сумынх. Охин өмнө нь Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Соёлын яамны сайдын нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангилалд есөн өргөөс найм хожин түрүүлснээр Монгол Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа авч иржээ.

“Тютю”-гийн М.Цэрэндолгор МУСГЗ Л.Балхжавынд бэр орохгүй

Эцэг эх нь царайлаг бол охин хүүхэд төрөх магадлал өндөр байдаг