in

Хөөрхөн Тэнэглэл Инээдтэй Буруу

Эцэг эх нь царайлаг бол охин хүүхэд төрөх магадлал өндөр байдаг

Asian Family spending time together at home

Хэрэв эцэг, эх хоёр нь царайлаг, сэтгэл татам хүмүүс бол охин хүүхэд төрүүлэх магадлал харьцангуй өндөр байдаг гэнэ.

Эцэг эхээс бид гень өвлөн авдаг. Тэртээ 1958 оны гуравдугаар сард Сатоши Каназава гэх судлаач 17,000 хүүхэд дээр эцэг эхтэй нь хамт судалгаа явуулсан байна. Энэхүү судалгаагаар бусдын хувьд “онцгой сэтгэл татам” хэмээн үнэлэгдсэн хосуудын анхны хүүхэд дийлэнх нь охин байжээ. Дэлхий дээр амьдарч буй дийлэнх моделууд охин хүүхэдтэй гэсэн судалгаа ч мөн байна.

Мөн нэгэн судалгаагаар цаг үе өнгөрөх тусам эмэгтэйчүүд илүү царайлаг болж буйг онцолсон байна. Учир нь өнөө үед төрөлт нэмэгдэж, үүнийгээ дагаад сэтгэл татам эмэгтэйчүүд ганц биш олон хүүхэд төрүүлэх сонирхол ихтэй болсон байна.

Судалгааг явуулж байсан Сатоши Каназава хүүхэд эцэг эхийнхээ хамгийн давуу гэсэн талуудыг өвлөн авдагт итгэдэг байна. Харин гадаад төрхөөс илүүтэй хүч чадал, мэдрэмж өндөртэй хүмүүсийн анхны хүүхэд эрэгтэй байх магадлал өндөр байдаг.

Мэдээж энэ судалгааг хүн бүхэн дэмжээгүй. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүний жагсаалтыг гаргаж байсан нэгэн эрхэм анхны хүүхдүүд нь харин ч эрэгтэй төрдөг хэмээн хэлж байжээ.

Харин та ямар бодолтой байна вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

Зургаан настай Монгол охин Ази тивийн аварга боллоо

Таныг чанга өгзөг, гуалиг хөлтэй болгох 7 дасгал