in

Хөөрхөн Тэнэглэл Буруу Гайхмаар

Хүнсний сода хэрэглээд, 10 насаар залуужаарай!

Айл бүрийн шүүгээнд байдаг хүнсний сода нь олон төрлийн ач тустай байна. Зөвхөн хоол хийхэд ашиглах бус, үүнийг өөр олон зүйлсэд хэрэглэж болох юм. Ахуйн ажил, гоо сайхан, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлж, тус болдог байна. Өнөөдөр бид та бүхэндээ энэ бүтээгдэхүүний гоо сайханд үзүүлэх сайн талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг хэрэглэснээр та байгаагаасаа 10 насаар залуу харагдах болно.

1. Шүд цайруулна

Та хүнсний сода, ус төрөгчийн хэт ислийг хольж хэрэглэснээр, шүдээ цайруулж болно. Үүнийгээ шүдэндээ түрхэж, хэсэг хугацааны дараа угааж, арилгана. Тус аргыг долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай.

2. Батгыг арилгана

Хар болон цагаан батгыг арилгахад хүнсний сода онцгой үр дүнтэй байдаг. Содаа устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаана.

3. Арьсыг зөөлрүүлнэ

Хүнсний сода нь арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй. Та бага зэрэг содыг шингэн саван, устай хольж зуураад гар болон биеийн арьсандаа нимгэн түрхэж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар сайтар угаана. Ингэснээр таны арьс зөөлөрч, гэрэлтсэн болох аж.

4. Эвгүй үнэрийг дарна

Ваннд ус дүүргэж, нэг аяга хүнсний сода хийж хутгаарай. Үүндээ усанд орсноор биеийн эвгүй үнэр болон бактер арилах болно. Долоо хоногт 2 удаа тус аргыг ашиглаж усанд орж байгаарай.

5. Амны эвгүй үнэрийг арилгана

Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай.

6. Хумс бэхжүүлнэ

Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал 3:1 харьцаатай хүнсний сода, усыг хооронд нь хольж, хумсандаа түрхэх хэрэгтэй.

7. Үсийг арчилна

Шампунь, ангижруулагч хэрэглээд ч хуйхаа сайтар цэвэрлэж, тэжээл өгч чадахгүй байх нь бий. Тэгвэл хүнсний содыг хэрэглээд үзээрэй. Сардаа нэг удаа хүнсний содаар үсэндээ массаж хийж, усаар зайлж угаана. Энэ нь хуйхны “pH” баланс буюу шүлт, хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, үсийг намирсан, эрүүл болгоно.

8. Байгалийн үнэр дарагч

Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэглэе гэвэл хүнсний содыг санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасч, үнэр дарагддаг юм.

Таныг чанга өгзөг, гуалиг хөлтэй болгох 7 дасгал

Авлигатай тэмцэх чиглэлээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ЗАРЛИГ гаргалаа