Н.Ган-Од: Би 2012 оноос хойш ганц ч секс хийсэнгүй. Харин одоо…

Өөрөөсөө 20 насаар дүү гадаад найз залуутайгаа хамтран амьдрах болсон Ган-Од буюу Ганбууш Япон улсад тайчих үзүүлбэр үзүүлээд зургаан жил болж байгаа ажээ. Мэс засалд орж бүрэн эмэгтэй хүн болсон хэмээн хэдэн жилийн өмнө шуугиан тариад авсан тэрээр хагалгаандаа 200 мянга орчим ам.доллар зарцуулсан гэнэ.

[sociallocker id=28768]

Түүний нөхөр түүнд хагалгаанд орох санал тавьсан бөгөөд бүх зардлыг нь гарган хагалгаа хийлгүүлж өгчээ. Үүнээс үүдэн бэлгийн харилцаанд орох боломжгүй болсон тэрээр нөхөртөө уурлахдаа “Чи л намайг хагалгаанд ор, авахуул гэж ятгаад авахуулсан биз дээ. Би 2012 оноос хойш ганц ч секс хийсэнгүй. Бүх зүйл чамаас л боллоо” хэмээн бухимдаад авдгаа нэгэн ярилцлагадаа дурджээ.

Хагалгаа хийсэн эмчийн зүгээс түүнийг бэлгийн харилцаанд орвол бөгсөн бие нь мэдээгүй болохыг анхааруулсан гэх бөгөөд тэрээр “Эмэгтэй хүн чинь секс хийхгүй удаан явахаар ууртай болж, өнгө зүс алдаж, огцом жин нэмдэг. Харин миний хувьд мэс засалд орохоосоо өмнө ханаж цадталаа сексдээд үзчихсэн юм шиг байгаа юм.

Гэхдээ мэдээж сайхан таашаалтай секс хийлгүй яах вэ” хэмээгээд авчээ. Мэс засалд орсныхоо гавьяаг гаргахын тулд Бодбилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шургуу хичээллэж байгаа тэрээр заавал түрүүлнэ хэмээн өөртөө амлаад авчээ.

[/sociallocker]