in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл

Загвар өмсөгч С.Төгс телевизийн шоуны бүх булхайг дэлгэв

Загвар өмсөгч С.Төгс чамүй олон шоу, тэмцээнд хүч сориод авсан нэгэн. Бидний сайн мэдэх “Next Top Model” шоуны Ази дахь хувилбарт хүч сориод авсан тэрээр шоу нэвтрүүлгүүдийн талаарх булхайг дэлгээд авав. Түүний оролцож байсан “Asia”s Next Top Model” нэвтрүүлэг шударга бус явагдсан хэмээн ам нээгээд авсан тэрээр бусад шоунуудыг ч мөн энэ зарчмаар явдаг хэмээжээ.

Энэ тухай тэрээр “Одоо явж байгаа “The Voice”, “Americen Idol” юу байдаг юм тэд нар продюсерүүд нь зарим нэг юман дээр адилхан байдаг, “Asia”s Got Talent” гээд л байна ш д. Би өөрөө ийм шоунд орж үзсэний дараа надад тийм супер шоу гэж юм байхаа больчихсон.

Яагаад гэвэл тэрний ард яг юу болдог, бүх юмыг нь би өөрөө харж мэдээд, яг жинхэнэ амьдрал дээр юу болсон чинь зурагтаар яаж гаргадгийг нь мэдэж байгаа болохоор тиймэрхүү шоун дээр миний хүндлэл уначихсан. Эхэлснээс гурван долоо хоногтоо бол ялагч нь тодорхой болчихсон байдаг.

Тэр нь бол шууд хэлэхэд авьяас энэ тэр чухал биш шал өөр зүйлс нөлөөлдөг. Юүтүүб дээр шоунд орж байсан хүмүүсийн нууцыг задалсан бичлэгүүд зөндөө байдаг юм. Яг л миний бодсонтой адилхан юмнууд байдаг. Энэ хүн ингээд түрүүлсэн юм, анхнаасаа л энэ тодорхой байсан гээд.

Яахав энийг кайфтай үздэг хүмүүсийн урмыг би хугалмааргүй байгаа ч гэсэн яг жинхэнэ үнэн бодит байдал өөр. Энэ чинь тв шоу, тэмцээн гэж хүмүүс хараад байдаг. ТВ шоу, ямар хүмүүсийг үлдээвэл хүмүүсийг дэлгэцэн дээр уяж чадах вэ? тэр л чухал” хэмээжээ. Ийм асуудал гадны оронд гэлтгүй манай улсад зохиогдож буй шоунуудад ч мөн мэр сэр ажиглагддаг бөгөөд үүнээс үүдэлтэй хошин ярианууд ч ихээр дэлгэрсэн удаатай.

Жимс, ногооны химийн хортой бодисыг цэвэрлэх арга

BB, CC, DD болон PP тэмдэглэгээтэй кремүүд ямар учиртай вэ?