in

Гэрийн нөхцөлд хэрхэн үсний тэжээл бэлтгэх вэ?

Эрүүл, арчилгаатай үс үнэхээр сайхан харагддаг. Харин үсээ хэрхэн сайхан арчлах вэ? Дэлгүүр хоршоонд үсний тэжээл, нэмэлт хэрэгслүүд олон бий. Шампунь, тос, ийлдэс, тэжээл, бигнүүр гэх мэт. Гоёмсог шошгон дээрээс нь харвал үсийг яаж өтгөрүүлж, гялалзуулж, эмчилж болохыг яруу тодоор бичсэн байгаа. Гэтэл гэрийн нөхцөлд, хамаагүй хямд өртгөөр яг ийм үр дүнд хүрч болно шүү дээ.

Үсний тэжээл бэлтгэх найдвартай 4 жорыг танилцуулъя

1. Зөгийн балны тэжээл

1 ш өндөг, 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага наранцэцгийн, эсвэл оливийн тос холино. Үсэндээ түрхэж алчуураар ороогоод халуун сэнсээр үлээлгэнэ (сэнс байхгүй бол ууранд барьж болно). 15 минутын дараа бүлээн ус, шампуниар угаана.

2. Коньякны тэжээл

1 өндөгний шарыг 2 хоолны халбага коньяктай миксердээд хуйхандаа түрхэнэ. 15 минутын дараа балжингарам цэцгийн хандаар угаана.

3. Цыган тэжээл

Сонгино цэвэрлэж жижиглэн хэрчээд тал аяга ром дарс, эсвэл коньяк нэмнэ. Нэг хонуулаад шүүж авна. Шүүсийг нь хуйхандаа өдөр бүр түрхвэл халцрахаас сэргийлдэг. Үнэр нь жаахан эвгүй.

4. Өндөгний тэжээл

2 өндөгний шарыг 1 аяга бүлээн усанд сайтар хутгана. Үс, хуйхандаа түрхээд 1 цаг байлгана. Шампуньгүй угаах хэрэгтэй.

Дуучин Болд “Voice of Mongolia” нэвтрүүлгээс Идэрмаа, Ганбилэг нарыг өөртөө авах гэж хассан уу?

Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?