in ,

Хөөрхөн Тэнэглэл Буруу

Э.Ганбилэг “Voice of Mongolia” нэвтрүүлгээс хасагдсан шалтгаанаа ингэж тайлбарлав

“The Voice Of Mongolia” шоунд харамсалтайгаар хасагдсан оролцогчид дундаас хамгийн их дуулиан шуугиан тарьсан нь оролцогч Э.Ганбилэг. Нэгдүгээр шатнаас эхлэн олны анхаарлыг татаад авсан тэрээр тун ч ирээдүйтэй дуучин хэмээгдэж олон ч фентэй болоод амжсан.

“B Production”-той гэрээ байгуулж артистаар ажиллахаар болсон тэрээр өөрийнхөө карьерийг хоромын дотор унагаад амжив бололтой. Ялсан юм шиг ялалтын эзэн тэрээр “Хасагдахад маш их хэцүү байсан, аймар хэцүү байсан. Дотороо юу гэмээр юм, мянган хувь илүү дуулчхаад яагаад хасагдсан юм бол оо л гэж бодсон.

Гэхдээ нэг хүний коммент байсан л даа. Боксчин хүн рингэн дээр гараад нөгөөдхөө нокаут хийчхээд байхад нөгөөдөх нь алтан медаль зүүвэл энэ шудрага уу? гэсэн сэтгэгдэлтэй хүмүүсийн коммент зөндөө байсан л даа. Яахав бодит байдлыг хүмүүс хараад дүгнээд хэн нь илүү байна? хэн нь муу байна гэдгийг ер нь шүүгчдээс илүү энгийн хүмүүс үзэгчид тэрийг мэднэ” хэмээжээ.

Энэхүү яриаг сонссон хүмүүсийн түүнийг үнэлэх үнэлэмж буурсан тухай сэтгэгдэл цуварч эхэлсэн бөгөөд тэрээр “харамсах зүйл алга” хэмээн додигор суугаа ажээ.

Үе мөчний өвчнөөс салгах шидэт бэлдмэл хэрхэн хийх вэ?

“NBA”-д шуугиулж буй шинэ од тоглогчдын найз бүсгүйчүүд