in ,

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

“NBA”-д шуугиулж буй шинэ од тоглогчдын найз бүсгүйчүүд

NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн холбоонд хөл тавин орж ирээд удаагүй ч, олны танил болж, шуугиулж байгаа залуухан од тоглогчид ямар бүсгүйг хайртаараа сонгосон бол?

“Rookie Of the Year” буюу Шилдэг шинэ тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж буй эдгээр тоглогчдын тухай хувийн мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Бен Симмонс

Царайлаг төрх, олон талт тоглолтоороо гайхагддаг түүнд зүрхээ өгсөн охид бүсгүйчүүдийг тоолоод баршгүй билээ. 2016 онд драфтын нэг дэх сонголтоор ‘Philadelphia 76ers’ багт орж ирсэн бөгөөд энэ улиралаас бүтэн тоглолтонд оролцож, өөрийн ур чадвараа олонд гайхуулаад байгаа.

Түүнийг Леброн Жэймсийн халааг авна хэмээн олон аналистууд дүгнэж байгаа нь оргүй болохыг та плейоффын тоглолтуудаас харж болох юм. Харин түүний хайр дурлалын асуудлын тухайд Танише хэмээх дуучин бүсгүйтэй болзож байгаа аж. Тэд өөрийн харилцаагаа ил болгож, инстаграм хуудаснаа үнсэлцэж байгаа зургаа оруулсан нь багагүй шуугиан тарьсан билээ.

Лонзо Болл

Лос Анжелес Лейкэрс багийн ирээдүй хэмээгдэж буй Лонзо Болл бол хэвлэл мэдээлэл болоод сагсанбөмбөг сонирхогч хэн бүрийн анхаарлын төвд байдаг. Энэ улиралд нэг дэх сонголтоор том зах зээлтэй, олон жилийн амжилтын түүхтэй Лэйкэрсд багтсан. Тэгвэл түүний найз бүсгүйг Дениз Гарсиа гэдэг бөгөөд хосууд багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа юм. Саяхан гарсан нэгэн мэдээллээр хосууд удахгүй үрийн зулай үнэрлэнэ гэх ба Денизыг 4 сартай жирэмсэн хэмээсэн нь шуугиан тариад байгаа билээ.

Жейсон Татум

Бостон Селтиксийн эрч хүчэй залуусын нэг болох рүүкий Жейсон Татум нь Бен Симмонс, Донавон Митчел зэрэг залуусаас болж, Rookie Of The Year-ийн өрсөлдөөнөөс хасагдаад байгаа билээ. Түүний найз бүсгүйг Самиел Амос гэдэг бөгөөд тэд хамт их сургуульд сурч байсан аж. Самиел нь воллейболын багт тоглодог байсан ба хосуудыг спорт холбосон гэдэг.

Донавон Митчел

Ютай Жазз багийн од тоглогч Донавон Митчел бол хүн бүрийн хайрыг татаж чаддаг нэгэн. Түүний багаа сэргээсэн тоглолтууд, тэсрэлт зэрэг нь Донавоныг өвөрмөц болгодог билээ. Энэ жилийн Шинэ Шилдэг Тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж байгаа тэрээр “Slam Dunk”-ийн тэмцээнд түрүүлж, өөрийгөө хэн болохыг харуулсан. Харин түүний найз бүсгүйг Дежа Лайти гэдэг бөгөөд тэднийг бие биедээ төгс зохицсон хосууд хэмээн нэрлэдэг.

Каял Кузма

Олон охидын харцыг унагаж, хайрыг бадрааж байгаа залуу тоглогч бол яахын аргагүй Каял Кузма билээ. Хүлээлтээс өндөр тоглолтыг үзүүлж, багийн ирээдүй гэгдэж байсан Лавар Боллоос илүү нэр хүндтэй болсон юм.

Түүнтэй нэр холбогдоод байгаа энэ халуухан бүсгүйг Софиа гэдэг бөгөөд тэднийг нууцаар харилцаатай төдийгүй олны нүднээс далдуур уулздаг хэмээн эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Охид бүсгүйчүүд Софиад, харин залуучууд Кузма атаархаж, шүлсээ гойжуулж байгаа нь гарцаагүй.

Э.Ганбилэг “Voice of Mongolia” нэвтрүүлгээс хасагдсан шалтгаанаа ингэж тайлбарлав

“Буян”-ын Жагаа мисс Балжидмаатай хамт “Ахлах тогоочийн заавраар” нэтрүүлэгт орж БҮГДИЙГ ЖИЖИГРҮҮЛЭВ