in ,

Харамсал Тэнэглэл Буруу

Дагавар охиноо 30 удаа хүчирхийлсэн Дарханы эр ингэж гуйжээ

Учир нь тэрээр нойр булчирхайн өвчтэй, нуруу бөөр нь өвддөг тул олон жилийн ял даахгүй гэжээ. Гэсэн ч Эбигийн буянаар Монгол нь цаазын ялгүй улс болсон тул энэ мэт гаж донтон хүн-араатнууд хорвоог бузарласаар л явна.

Эхнэр дөрвөн хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн  Дархан сумын  7-р баг, Замчны .. дугаар гудамжны … тоотод оршин суух Элжигэн овогт О. Э нь 2012 оноос эхлэн 2016 оны 8-р сар хүртэл дагавар охиноо насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж удаа дараа хүчирхийлж жирэмсэн болгосон хэрэгт нь шүүх саяхан чанга дэглэмтэй хориход 18 жил хорих ял оноосон.

Бузар эр 2012 онд урагшаа явж байхдаа галт тэргэнд дагавар охинтойгоо бэлгийн харьцаанд ордог хүний тухай эротик өгүүллэг уншаад “санаа” авсан гэж мэдүүлжээ. Болсон явдлын тухай хохирогч “…2012 онд манай аав, ээж хоёр бирж дээр сантехникийн лангуу ажиллуулдаг байсан. Аав надад тамирын хувцас үзүүлэх хэрэгтэй гэж ээжид хэлээд дагуулаад явахдаа замдаа гэрээс очиж юм авъя гэсэн. Гэрт ирээд хаалгаа дотор талаас нь түгжээд араас тэвэрчихээд хүзүүн дээр үнсээд өргөөд жижиг өрөөний орон дээр хэвтүүлэхэд нь би босож зугтаасан.

Гэсэн барьж аваад өмд болон дотуур өмдийг минь тайлсан… Тухайн үед их өвдөж бас айж байсан болохоор би уйлж хашгираад гуя болон нурууг нь цохиж боль гэж зөндөө хэлсэн боловч болиогүй. 7-8 минут болоод босож хувцсаа өмсөөд намайг татаж босгосон. Намайг угааж өгч байхдаа “хойд аавын охин болгон ийм юм хийдэг” гэсэн. Машинд явж байхдаа би уйлсанд  “одоо битгий уйл аа дахиж хийхэд өвдөхгүй ээ, ээждээ битгий хэлээрэй, ээж чинь жирэмсэн байгаа мэдэх юм бол хямраад бие нь өвдчихнө бас аав, ээж хоёр нь сална. Хэрвээ салчих юм бол дүү нар чинь өнчирнө, ээж чинь амиа хорлож магадгүй” гэсэн.

10-аад  хоногийн дараа жижиг өрөөнд хувцсаа сольж байхад аав бүх хувцсаа тайлчихсан орж ирээд араас тэвэрч авсан. Тэрнээс хойш 10 гаруй хоноод л гэрийнхний сиймхий харж байгаад  намайг хүчинддэг болж нийт 30 гаруй удаа хүчиндсэн. 2014 оны 10 сарын эхээр зургаан настай дүү маань ээжид аав, аниа хоёр секс хийсэн гэж хэлсэн. Ээж намайг жорлонд дагуулж ороод бүглийг яриулсан. Тэр аавын дүү Энхболд, хүргэн дүү Батмөнх нар ирчихсэн байсан. Ээж уйлаад л аавын дүү нартай юм яриад байсан, би нойрмог байсан учраас буцаад унтсан.

Тэр өдрөөс аав гэртээ ирээгүй дөрвөн сар орчим тусдаа байж байгаад нэг өдөр гэртээ ирж ээжээс уучлалт гуйгаад надаас бас гуйгаад “аав нь дахиж ийм зүйл хийхгүй миний буруу аав, охин хоёр шиг байна” гэж хэлсэн. Үүнээс хойш намайг огт оролдохгүй байж байгаад 2015 оны 7-р сарын дундуур дүү нар гадаа тоглож, ээж гадуур гарсан байхад босож ирж намайг тэврээд “өвөө нь өнгөрчихсөн, аав нь хэцүү байна одоо ганц удаа л тэгмээр байна дахиж тэгэхгүй ээ хэрвээ дахиж тэгэх юм бол ээждээ шууд хэлээрэй” гээд өргөж босгоод л том өрөөнд гудас дээр хэвтүүлж байгаад хүчиндсэн.

Би энэ тухай хэнд ч хэлээгүй. Сарын дараа биений юм ирэхгүй байсанд  аавд хэлэхэд жирэмсний тест авчирч өгөхөөд шалгахад хоёр зураастай гарсан.  Аав авахуулна гэсэн. Тухайн үед аав ээж хоёр муудалцаад аав гурван сар тусдаа байсан. Аав над руу байнга залгаж “наад хүүхдийг чинь авахуулахгүй бол томорлоо, томорчих юм бол ээж чинь мэдчихнэ” гэж байсан ч би айгаад очоогүй” гэжээ.

Хөөрхий охин удалгүй ээждээ баригджээ. Ээж нь аавын чинь хүүхэд үү гэж тулгахад айхдаа найз залуугийнхаа хүүхэд гэж хэлсэн байна. Хүүхэд төрөөд гурван сар болсоны дараа ээж нь нэг өдөр удаан харж байгаад  аавтай чинь адилхан юм гэхэд нь тэсгэлгүй бүх үнэнээ хэлжээ.Ээж нь юу ч хэлээгүй агаад тухайн үед хотод байсан аавтай нь утсаар яриад уйлж байжээ. Хүүхэд нь удалгүй энджээ.

Эхнэр нь цагдаад өргөдөл гаргасныг мэдсэн гаж донтон гэртээ согтуу ирээд ална хэмээн сүх барин дайрсан гэнэ. Энэ хэргийн хамгийн том хохирогч нь хөөрхий охин юм. Тэрээр “…сэтгэл санааны хувьд их дарамттай айдас түгшүүр ихтэй, тайван байж чаддаггүй. Эрт хүнтэй унтсан хүн их намхан байдаг гэж охидууд ярьдаг. Би үеийнхэн дундаа жижиг биетэй, найз нараасаа хамгийн намхан нь…ааваас  болсон гэж гутарч явдаг. Одоо надад эрэгтэй хүнтэй ойр байж ярилцах найзалж нөхөрлөх ямар ч хүсэл төрдөггүй” гэжээ. Энэ хэрэгт тэр дор нь цагдаад хандалгүй хэргийг нуун дарагдуулсан ээж болон ах нарых нь буруутай үйлдэл байгааг хэлэх хэрэгтэй.

Үүнийг уугаад 9 кг турж, чихрийн шижин өвчнөөс салаарай!

Цэнхэр үст Цэрэн: Намайг явсан газар айж яваарай, тэнэг хүүхнүүд ээ!