in

Хүн бүрийн мэдэх ёстой, компьютерийн коммандууд

Ялангуяа компьютерийн хэрэглээний мэдлэг сайтай, мэргэжлийн хүмүүс аливаа үйлдлийг, коммандын тусламжтай хялбархан аргаар хийж гүйцэтгэдэг. Энэ нь тэдний цаг завыг хэмнэхээс гадна, илүү сул үйлдэл гаргахаас сэргийлдэг байна. Тиймээс бид та бүхэндээ таны заавал мэдэж байвал зохих, компьютер дээрх өргөн хэрэглээний коммандуудыг танилцуулж байна.

1. Хаагдсан цонхүүдийг эргэн сэргээх

“Google Chrome” веб хөтөч дээр, санаандгүй байдлаар хаагдсан цонхүүдийг эргэн сэргээхдээ “Control+Shift+T” ашиглана.

2. “Screenshot” хийх

Компьютер дээр “screenshot” буюу хадгалж авахыг хүссэн зураг, мэдээллийг “crop” хийн хадгалахын тулд “Start” цэс рүү орж, “Snipping Tool” хэсэг хүү орно.

3. “Excel” программын сүүлийн үйлдлийг давтах

“Excel” рүү орж, компьютерийн гар дээр байрлах, F4 товчыг дарна.

4. Олон зураг хуулах, идэвхижүүлэх

Хуулах, зөөхийг хүсэж буй зурган дээрээ хулганаа байршуулж, “Control” буюу “Ctrl” дарангаа зурагнуудаа дарж идэвхижүүлнэ.

5. Зураг хадгалах

Хэрэв таалагдсан зургаа хадгалахыг хүсвэл Ctrl+S дарвал хадгалах цонх гарч ирнэ.

6. “Youtube” бичлэг зогсоох, гүйлгэх, ухраах

Бичлэг, кино үзэж байхдаа “F” товчийг дарахад дэлгэц томордог. Харин “K” товч зогсоох, тоглуулах, “L” товч нь 10 секундээр гүйлгэх, харин “J” товч нь бичлэгийг 10 секундээр ухраадаг байна.

7. Цонхны байрлах өөрчлөх, нээх, далд оруулах

Нээсэн цонхнуудын байршил өөрчлөх, дэлгэцэнд нээх, нуухдаа “Windows” товчин дээр дарж, баруун, зүүн, дээшээ, доошоо суман дээр дарна.

8. “Cache” устгах

Хадгалагдсан мэдээллийг устгаж, шинэчлэхдээ “Control+Shift+R”

9. Компьютерээ түгжих

Компьютерээ хэсэг хугацаанд түгжихдээ “Windows+L” дарна.

10. Дэлгэцний байрлал өөрчлөх

“Control+Alt+баруун, зүүн, дээр, доор сум”

11. Дэлгэц томруулж, багасгах

Дэлгэц томруулах, багасгах “F11”

12. Томруулах

“Control+” томруулах, “Control-” багасгах, “Control+0” хэвийн хэмжээнд тохируулах

Нэг өдрийн дотор үрчлээсэнд баяртай гэж хэлээрэй!

Үүнийг үс болон сормуусандаа түрхээрэй. Үр дүн нь таныг алмайруулах болно!