in

Хөөрхөн Гайхмаар

Гуталны эвгүй үнэр арилгах хялбар аргууд

Гутлаар нь хүнийг хэрхэн дүгнэх талаар мөн гэрийн нөхцөлд гутлыг сунгах болон багасгах зэрэг мэдээллүүдийг өмнө нь бид та бүхэнд хүргэж байсан билээ.

Харин энэ удаад уншигчдийн санал хүсэлтийн дагуу гутланд шингэсэн эвгүй үнэрийг хэрхэн арилгах талаар хүргэх гэж байна.

1. Нимбэгний хальс

Шинэхэн нимбэг болон жүржийн хальсийг гутлан дотроо 2-3 цаг байлгаарай. Эвгүй үнэр арилж, сайхан үнэр хөлөнд тань шингэх болно.

2. Нүүрсэн эм

Нүүрсэн эм буюу “Уголь активированнь”-аас хэдэн ширхэгийг гутландаа хийж хонуулаарай.

3. Спиртийн агууламжтай шингэн

Архи юм уу шил арчдаг шингэнийг гутландаа хэд хэд цацаад хонуулахад эвгүй үнэр арилахаас гадна элдэв нян бактерийг устгадаг.

4. Хүүхдийн нунтаг цацлага

Таны хөл хөлрөмтгий бол хөлөндөө хүүхдийн цацлага цацаарай. Эсвэл гутландаа цацаж шингээгээд хонуулахад эвгүй үнэр арилсан байх болно.

5. Сода

Сода нь гутлан дахь чийг болон эвгүй үнэрийг зэрэг арилгах давуу талтай. Содатай усанд хөлөө дүрэхэд хөл зөөлрөхөөс гадна хөлрөх нь багасаж, эвгүй үнэрээс салгадаг.

6. Лаванда цэцэг

Лаванда цэцгийг цэвэр даавуунд хийж оёод гутландаа 1 юм уу 2 хонуулаарай.

Гэртээ стакантай давстай ус тавьбал юу болох вэ?

Арьсыг 30 минутын дотор цайруулах шидэт маск