in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Гайхмаар

Үсээ гайхалтай хурдан ургуулахыг хүсвэл үүнийг ашигла!

Анх ингэж хэлэхийг сонсоод гайхаж болох ч энэ нь үнэн юм. Сармис нь хүхэр, зэс, Витамин С, селен болон эрдэс зэргийг агуулдаг бөгөөд эдгээр нь бүгд үсний ургалтанд сайн нөлөөтэй юм.

Зэс үсний ургалтанд сайнаар нөлөөлөхөөс гадна бүдүүн ширхэгтэй болгож, өнгийг нь сэргээдэг. Үстэй холбоотой аливаа дутагдалтай талыг арилгахын тулд сармис хэмээх олон талт, гайхамшигтай зүйлийг хэрэглээд үзээрэй.

Үс угаах шингэн/ангижруулагчид нэмэх

Үсээ ургуулахын тулд бидний хийдэг хамгийн эхний алхам нь үс угаах шингэнээ солих байдаг. Энэ шингэн дээрээ сармис нэмээд үсээ угаа. Зөгийн бал маш сайн ангижруулагч бөгөөд үүн дээр сармисны ханд нэмж болно.

Бал үсийг тань тэжээх бол сармис ургахад нь дэм болдог. Үнэрийг нь багасгахын тулд цагаан гаа нэмж болох ба цагаан гаа бас үсний тэжээлд олон сайн нөлөөтэй юм.

Сармистай үсний шингэнийг сард 2-оос илүү хэрэглэж болохгүй. Хэт их хэрэглэх нь таны үс болон хуйхыг хуурайшуулж болзошгүй.

Кокосын тостой

Та дараагийн удаа үсэндээ кокосын тосоор иллэг хийх үедээ бага зэрэг сармисны ханд нэмээд үзээрэй. Сармисны хэд хэдэн хумс авч бяцлан аяга кокосын тостой хольж халаагаад хэсэг хутгана. Хөрсөн хойно нь толгойн арьсанд түрхэж иллэг хийнэ. Долоо хоногт 2-3 удаа хийх нь хамгийн их үр дүнтэй билээ.

Үрэх

Сармисны хумсыг бяцлахаасаа цагийн өмнө түүгээрээ үс унаж байгаа хэсгийг үрнэ. Нэг цаг хүлээгээд оливийн тос ашиглан толгойн арьсандаа иллэг хийнэ. Малгай зэрэг зүйлээр үсээ хаагаад унтах ба сэрээд угаана. Үүнийг дахин хийсний дараа таны үс сэргэсэн байх болно.

Оливийн тостой

Оливийн тосонд сармисны хумс хийгээд долоо хонуулах ба энэ нь үс унахаас сэргийлж, үс ургахад тус болно. Үс болон хуйхандаа энэ тосоо түрхээд өглөө босоод угаана.

Шууд хэрэглэх

Сармисны хумсыг бяцлаад шүүсийг нь шууд толгойн арьс, үсэнд түрхэнэ. Хэдэн минут хүлээгээд дараа нь үсний шингэн саван, ангижруулагчаар угаана.

Сармисны тос

Та сармисны хандыг дэлгүүрээс олж авч болно. Хэрвээ олдохгүй бол өөрөө хийж болох ба:

Сармисаа жижиглэн хэрчээд оливийн тосонд хийнэ, багадаа 2 долоо хоног байлгана. Мөн маалингын тос ашиглаж бас болно. Хөргөгчинд хадгална.

Баян харагдах гэсэн гуйлгачин сэтгэхүй гэж юу вэ?

Хийлч Дээгий өөрийн нууцхан хүслээ дэлгэлээ