in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Ерөнхийлөгч Путины тангараг өргөх ёслолд уригдсан Монгол бүсгүйн гангараа байлдан дагуулж байна

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монгол бүсгүйг насны ханиараа сонгож, хамтын амьдралаа эхлүүлээд даруй 8 жилийг ардаа үджээ.

Түүний гэргийг Батсүхийн Эрдэнэтуяа гэдэг бөгөөд цагтаа цэнгээнт бүжгийн хатан хаан хэмээн өргөмжлүүлж, олноо хүндлэгдэж явсан нэгэн.

Хосууд дундаасаа нэг хүүтэй, хүүдээ King Conahn Kahn Seagal хэмээх урт нэр хайрласан байдаг ба энэ нэрийг монголчилбол Төгсбаясгалант хэмээх утгатай гэдэг.

Уран бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байгаа жүжигчин Стивен Сигал өчигдөр болсон ОХУ-ын ерөнхийлөгч Путиний тангараг өргөх ёслолд уригджээ.

Тус зочид дундаас түүний гэргий Эрдэнэтуяа үндэснийхээ хувцасаар гоёсон нь бусдаас ялгарч, ирсэн зочдыг шуугиулаад амжжээ.

Жүжигчин Стивен Сигалын тухайд ОХУ-аас иргэншил хүсч, тус улсын иргэн болсон билээ.

Эх сурвалж: BreakingNews

Удмыг нь харж ханилахын учир

Р.Эмүжин: Жүжигчин Г.Ундармаа тэргүүтэй “зэвүүн” хүүхнүүд…