in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Алдартнуудын нас барахын өмнөх сүүлчийн зураг

Алдар, нэр, эрх мэдлээс үл хамааран хорвоогийн жамаар хүн бүр л ертөнцийн мөнх бусыг үздэг. Хамгийн хачирхалтай нь алдартнууд ихэнхдээ хэн нэгний гарт хороогдсон, эсвэл хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэх мэт шалтгаанаар нас барсан байх юм. Ингээд амьдралынхаа сүүлийн мөчид авахуулсан ховор гэрэл зургуудыг дэлгэе.

1. Фредди Меркьюригийн хамгийн сүүлийн зураг. 1991 он. Тэрээр ДОХ-оос болж амьсгал хураасан юм.

2. Махатма Гандиг сүмийн уулзалтанд байх үед нь Натурам Годсе түүнийг буудан хороожээ.

3. Амелии Эрхарт сүүлийн нислэгийнхээ өмнө, 1937 он.

4. Адольф Гитлерийг нас барахын хоёр хоногийн өмнө. Тэрээр дэлбэрэлтээс үүссэн хохиролыг ажиглаж байсан юм.

5. Авраам Линкольны хамгийн сүүлийн зураг бөгөөд 1865 онд дарсан байна. Хожим нь энэ зургийг генерал Улисс Грантын гэрэл зургийн цомгоос олжээ.

6. Альберт Эйнштейн, 1955 оны 3 сард. Үүнээс хойш сарын дараа өвчний улмаас таалал төгссөн байна.

7. Эми Уайнхаус нас барахынхаа хоёр долоо хоногийн өмнө, 2011 оны 7 сарын 23.

8. Хит Лежер кино зураг авалтын үеэр.

9. Крис Бенугийн хамгийн алдартай зураг. Энэ зургийг Фил Остин эмчийн утсаар 2007 оны 6 сарын 22-нд даржээ.

10. Жон Леннон өөрийнх нь амийг хороосон алуурчин болох Марк Дэвид Чепмений хамт. Түүний амийг хорооно гэж бодоо ч үгүй явсан биз ээ.

11. Анна Франкийн хамгийн сүүлийн зураг. Тэрээр эгч Маргогийнхаа хамтаар 1942 оны дундуур энэ зургийг даруулсан байна. Харин 1944 оны 8 сарын 4-нд гэр бүлийнхнийг нь баривчлан хорьжээ.

12. Боб Марли гэр бүлийнхээ хамт. 1981 оны 5 сарын 11-нд тэрээр хавдраас болж амьсгал хураасан байна.

13. Элвис Пресли шүдний эмч дээр очсоны дараа, 1977 оны 8 сарын 16.

14. Жеймс Дин хараалтай Porsche-ийнхээ хажууд. Тэрээр энэ хүлгийг ердөө л 9 хоногийн турш унасан байна. Ихэнхи хүмүүс энэ үхэлд түүний машиныг буруутгаж байгаа гэнэ.

15. Бигги Смолс (Biggie Smalls), P.Diddy-ийн хамт. Нас барахынхаа өмнөхөн, “Soul Train Music Awards” шагналыг хүртсэний дараахан.

16. Жим Моррисон найз охин Памел Курсоныхоо хамт. 5 хоногийн дараа түүнийг нас барсан байхыг олжээ.

17. Жими Хендрикс өөрийн дуртай хөгжмийн зэмсгийн хамт. Нас барахын нэг хоногийн өмнө.

18. “The Who” хамтлагийн бөмбөрчин Кит Мун. Архинаас гаргах эмчилгээний бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэснээр 1978 оны 9 сарын 7-нд нас баржээ.

19. Зурагчин Жесси Фроманы дарсан Курт Кобейны гэрэл зураг. 1994 онд Курт амиа хорлосон байна.

20. Люсиль Боллын сүүлийн зураг.

21. Мэрилин Монро, Фрэнк болон Бадди нарын гэрт зочилсон нь. Нас барахынхаа долоо хоногийн өмнө, 1962 оны 8 сарын 5.

22. Диана гүнжийн машин осолд орохын хэдхэн хоромын өмнө. Арын суудалд Диана гүнж папарацийн дурангаас нуугдсан байгаа нь…

23. Ричард Прайор нас барахынхаа өмнө Эдди Гриффинтэй хамт. Прайор 2005 оны 12 сарын 10-нд өөд болсон юм.

24. Райан Данн осолд орохынхоо хэдхэн цагийн өмнө.

25. Стив Ирвин далай судлаач Крис Жонсоны хамтаар, 2006 он.

26. Тупак Шакур менежер Шуг Найтийнхаа хамт. Хажуугаар нь өнгөрсөн машинаас буудан түүний амийг хороосон байна, 1996 оны 9 сарын 13.

27. Жүжигчин Пол Уокер (Paul Walker) 2013 оны 11-р сарын 30-нд машины осолд орохын 2-3 цагийн өмнө.

Р.Эмүжин: Жүжигчин Г.Ундармаа тэргүүтэй “зэвүүн” хүүхнүүд…

1 сарын дотор амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?