in

Хөөрхөн Гайхмаар

Мөсний гайхалтай ашиг тус

Бүсгүйчүүд маань гоо сайхандаа анхаарч, төгс царай төрх, бие галбиртай болох гэж багагүй мөнгө зарцуулж, хэтэвчээ хоосолж байдаг. Гэхдээ та заавал мөнгө үрэхгүйгээр мөрөөдөл болсон өө сэвгүй арьс, өв тэгш биетэй болох боломжтой гэдгийг мэдэх үү? Ингэхийн тулд танд ердөө л энгийн нэгэн мөс хэрэг болох аж. Ингээд мөсний гайхалтай ашиг тустай танилцъя.

1. Арьс чангарна

Мөсөөр нүүрээ арчсанаар таны арьс чангарч, үрчлээнээс ангижрах боломжтой. Ингэхдээ та гартаа бээлий өмсөх хэрэгтэй юм шүү. Эс бөгөөс хүйтэн мөс гарыг тань жиндээж, хорсгож мэднэ. Мөн мөсөө уутанд хийх эсвэл зөөлөн даавуунд баглаж байгаад нүүрээ арчих ёстой.

Учир нь мөс хэтэрхий хүйтэн байдаг тул арьсыг гэмтээж болзошгүй юм. Үүнээс гадна мөсөө хөлдөөхдөө өргөст хэмх, ногоон цай, сармистай хамт хийж, хөлдөөсний дараа нүүрээ арчих нь үр дүн сайтай байдаг.

2. Гялалзсан арьс

Орой бүр унтахынхаа өмнө нүүрээ цэвэрлээд мөсөөр иллэг хийж байгаарай. Хэдэн өдөр үүнийг туршиж үзээд л та үр дүнг нь мэдрэх болно. Мөн унтахаасаа өмнө мөсөөр нүүрээ арчсанаар буруу байрлалаар унтаж нүүрэндээ үрчлээ үүсгэхээс сэргийлэх тустай юм.

3. Батга арилгана

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрийн хамгийн том асуудал болсон батгыг мөсөөр эмчилж болно. Мөс нь нүхжилтийг багасгахаас гадна батгатай хэсэгт бохир орохоос хамгаалж байдаг аж.

Үүнээс гадна батганаас үлдсэн сорвийг арилгаж, улайлт, хавдартай батгыг эмчилж, хэвийн байдалд оруулдаг байна. Та мөсөөр асуудалтай хэсгээ тойруулан арчиж, иллэг хийх хэрэгтэй.

4. Үрчлээ багасгах

Хэрвээ та хуурай арьстай бол долоо хоногт хоёр, харин тослог арьстай бол 2 хоногт нэг удаа мөсөөр нүүрээ арчиж байгаарай. Тогтмол арчиж заншсанаар таны нүүрэнд үүссэн үрчлээг арилгаж, цаашид үрчлээтэхээс сэргийлдэг онцлогтой.

5. Нүхжилтийг багасгана

Эхлээд та нүүрээ ууранд утаж, нүхжилтийн сүвийг нээж өгөх хэрэгтэй. 10-15 минут нүүрээ халуун ууранд утасны дараа мөсөөр арчиж, нүүрэндээ массаж хийнэ. Тус аргыг 2-3 хоногт нэг удаа хийж хэвшсэнээр таны арьсан дээрх нүхжилт агшиж, төгс сайхан төрхийг цогцлоож өгдөг юм.

6. Нүдийг улайлт, хаванг буулгана

Дутуу нойртой хонох, уйлсны дараа нүд хавагнаж, хүндхэн асуудал үүсдэг билээ. Харин та мөсний тусламжтайгаар асуудлаасаа ангижрах боломжтой юм. Мөсөн жинг нүдэндээ тавьснаар цусны эргэлт сайжирч, нүдний алжаал ядаргааг тайлж, хормын дотор хэвийн байдалд оруулдаг аж. Мөн та мөсөөр нүүрээ арчихаас өмнө халуун усанд дүрээд аваарай. Ингэснээр мөсний хурц хэсэг үгүй болж мөлгөр болдог билээ.

7. Бэлхүүс нарийсгана

Гоолиг сайхан бэлхүүстэй болохыг хүсдэггүй хүн гэж үгүй болов уу? Харин та заавал мөнгө үрж, үнэтэй фитнест явалгүйгээр гэртээ ч сайхан бие галбиртай болох боломжтой. Зүгээр зурагт үзээд сууж байхдаа 15 минут гэдсэн дээрээ мөстэй уут тавьж, нарийхан бэлхүүстэй болж болно.

Тус үйлдлээ 5 минутын амралттайгаар 3 удаа давтах бөгөөд хэдхэн хоногийн дотор л үр дүн нь илт харагдах аж. Мөн та гоолиг сайхан бэлхүүстэй болохын тулд мөс ашиглахаас гадна хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зохицуулж идэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

1 сарын дотор амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

Илүүдэл өөхийг шатаахад туслах 8 төрлийн амтат ундааг хэрхэн бэлтгэх вэ?