Өчигдөр цахим орчинд Их Аварга Асашёорюү МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай дэр нэгтгэх гэж буй тухай мэдээлэл цацагдаж олныг ёстой л ангайлгаад авсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг ёстой л тултал нь дэмжиж ажилласны учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж байсан олон нийтэд Аса өөрийн биеэр мэдэгдэл хийжээ.

Тэрээр тун удахгүй гэр бүл зохиох нь үнэн бөгөөд тэр бүсгүй нь харин Б.Намуун биш гэнэ. Тэрээр “Намайг хайрладаг бүсгүй одоо намайг юу гэж бодох юм бэ?

Намайг бас бод л доо та нар одоо. Аягүй эвгүй байдалд оруулаад байх юм аа, ямар хэцүү юм бэ. Удахгүй нэг хүнтэй сууна аа сууна тэгж байгаад за юу, гэхдээ л Ерөнхийлөгчийн охин биш за юу, хэлчихье!” хэмээжээ.

Эрх чөлөөт амьдралдаа цэг тавихаар шийдсэн түүний гэргий чухам хэн гэгч болох нь одоогоор нууц байгаа ажээ.

Холливудын супер одуудын үнэн төрх илчлэгдлээ

Таны хэл сурах хүслийг үгүй хийдэг 5 бодол