in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Буруу Гайхмаар

Жүжигчин Онон “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг зад шүүмжлэв

“Боловсрол” суваг телевизийн бүтээл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг гурав дах улирлынхаа дугаарыг эхлүүлээд удаагүй байгаа. Өчигдөр үзэгчдийн хүртээл болсон хоёр дахь дугаар дээр жүжигчин Тэмүүжинг “мэргэжлийн жүжигчин” юм чинь хэмээн оноог нь даран өгч буйд олон нийт ихэд шүүмжлэлтэй хандаад авсан.

Өмнөх дугаар дээр шүүгчээр ажиллаж байсан жүжигчин Онон нэгэн цагт “Х-ТҮЦ” продакшнд харьяалагдаж байсан дүүгээ өмөөрөн “Чи жүжигчин юм чинь гээд дайраад байхыг ер ойлгосонгүй. Анхнаасаа жүжигчдийг яах гэж оруулдаг юм бэ? Тэмүүлэндээ баяр хүргэе.

Олон сайхан авьяастай залуус хэн түрүүлэх нь чухал биш. Жүжигчин юм чинь гэдэг өгүүлбэрүүд сонин санагдах юм. Яах гэж анхнаасаа жүжигчдийг оруулдаг байна аа” хэмээн бухимдаад авчээ.

Жүжигчин болон дуучид энэхүү шоунд давуу талтай хэдий ч тэднийг ийнхүү мэргэжил, чадвараар нь ялгах нь нэг талаараа буруу хэмээн олон нийт үзэж байгаа бөгөөд энэ мэтээр оноог нь дарах байсан бол нэг чиглэлийн хүмүүсийг нэг улиралдаа оруулж байвал яасан юм? хэмээх санал олны зүгээс ирэх болжээ.

Тус шоу олон улсад тогтсон нэг форматаар явдаг бөгөөд тухайн дугаарт ямар хүмүүс орох нь цаанаасаа хэдийнээ төлөвлөгдсөн байдаг тухай шоуны ерөнхий продюсер дурдаад авчээ.

Жүжигчин Нарансолонго “Яг түүн шиг” шоунд оролцож буй нөхрийнхөө талаар ингэж хэлэв

Таны нүүрэн дээрх мэнгэ юу илэрхийлдгийг олж мэдээрэй!