in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Дуучин Болд ”The Voice Mongolia” шоуны ”ХАМГИЙН БАЛИАР” зүйлийг илчлэв

“The Voice Of Mongolia” шоуны сүүлийн шат тун удахгүй болох гэж буй. Дөрвөн шүүгчийн багт нэг нэг гишүүд үлдсэн бөгөөд шүүгч, дасгалжуулагч Болд тус шоу тэмцээний хамгийн хэцүү дүрмийг нэрлэжээ.

Хамгийн эхний шатны шалгаруулалтад шүүгчид оролцогчдыг зөвхөн дуу хоолойгоор нь сонгож авсан бол дараагийн шатуудад шүүгчид хоорондоо өрсөлдөн байж авсан оролцогчдоо хассанд хэн хүнгүй сэтгэл дундуур үлдсэн. Тэрээр энэ тухай “Тэр л хамгийн бид нарийн ярьдгаар бол балиар, өөдгүй дүрэм.

Мэдээж нэгдүгээр шатанд манайд ороод ир гээд бүгдийг нь авчхаад талыг хасчхаж байгаа юм. Уучлаарай би энийгээ авлаа гээд, тэр мөч бол хамгийн муухай мөч байсан миний хувьд. Үзэгчдийн санал хүртэлх бүх шат би авъя, чи боль гэдэг бүх шатууд” хэмээжээ. Шоуны энэхүү дүрэм хамгийн хатуу нь гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.

Харин тэрээр хэн нэгнийг буцааж авах боломж олдсон бол хэнийг нь буцааж авах байсан бэ хэмээх асуултад эргэлзэлгүйгээр “би шийдвэртээ хатуу байдаг, нэгэнт шийдсэн бол цаашаа галт тэрэг хөдөлнө” хэмээн ярьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ийм хариу өгчээ

“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ариунжаргал ааваараа яриулж финалын шатны шалгаруулалтанд үлдсэн үү?