30 нас хүрсэн эмэгтэй ямар байх ёстой вэ? (2-р хэсэг)

Гучин нас … Амьдралаас олон зүйлийг авсан юм шиг боловч бас олон зүйлийг алдсан намбатайхан нас юм. Ихэнх 30 настай эмэгтэйчүүд гэр бүлтэй болж, нэгээс хоёр, зарим нь гурван хүүхэдтэй болчихсон амьдрал нь ерөнхийдөө тогтсон байдаг. Ингээд бүсгүйчүүддээ зориулан 30 насанд танд байх ёстой 12 зүйлийг хүргэж  байна.

1. Хааяадаа эргээд санахад “Сайхан дурсамж үлдээсэн шүү” гэж бодогдохоор хуучин амраг.

01

2. Шинэ ажлын санал тавьсан хүн, эсвэл таны мөрөөдлийн эр нэг цагийн дараа уулзахыг санал болгоход шургуулаад гарчихаар өөрт тань гайхалтай сайхан зохидог хувцас.

02

3. Нас дээр гарсан хойноо хүүхэд, үр ач нартаа ярих сонирхолтой амьдрал, дурсамж дүүрэн үйл явдал.

03

4. Жарын талыг насалж яваагаа ухамсарлаж цааш нь хийсэн бага ч атугай хөрөнгө.

04

5. Таныг үргэлж инээлгэж, сайхан энергийг өгдөг найз. Мөн таныг уйлахад нулимсыг тань “тосоод авдаг”, дэргэд нь та яг өөрийнхөөрөө байж чаддаг найз.

05

6. Зүгээр л өөртөө бэлэг болгож авсан ямар нэг маш үнэтэй зүйл. (Түүнийгээ иймэрхүү зүйлийг хэрэглэх эрхтэй эмэгтэй гэдгээ мэдэрдэг учраас худалдаж авсан байх ёстой шүү)

06

7. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн байх.

07

8. Арьсаа арчлах тохирсон дэглэм, тогтмол хийдэг дасгалтай болсон байх. Мөн 30 наснаас хойш хэлбийж эхэлдэг гоо сайхны бусад асуудлаа шийдэх өөрийн гэсэн арга.

08

9. Өөрт сэтгэл ханамжийг бэлэглэдэг ажил. Мөн аль аль талаараа сэтгэл ханамжийг бэлэглэж чадахаар амрагийн харилцаа.

09

10. Таалагдсан эртэйгээ танилцаад авах овсгоо самбаа.

10

11. Эрүүл мэндийн даатгал.

11

12. Гэрээрээ дайраад гарах зочдыг дайлахуйц вино, эсвэл виски “жоорлосон” байх.

12

Эхний хэсгийг үзэх бол доорх линкээр ороорой

30 нас хүрсэн эмэгтэй ямар байх ёстой вэ? (1-р хэсэг) ~


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!