Сэвх арилгах хамгийн үр дүнтэй аргууд

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Энэ нь таны эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй ч сэвхнээсээ салж, толбогүй цэвэрхэн өөгүй арьстай байхыг хэн бүхэн хүсдэг. Танд өдөр тутмын зүтгэлээр сэвхнээсээ ангижрах боломж бий шүү. Бүсгүй та нүүрэн дээрх сэвх толбонд санаа зовж хэрхэн арчлахаа мэдэхгүй, яагаад үүссэнийг нь мэдэхгүй байгаа бол манай энэхүү зөвлөгөөг заавал уншаарай.

Сэвх үүсэх шалтгаан

Стресснээс болоод элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар хавь духаар сэвx үүсдэг.

01

Эмэгтэй хүний гормон баланс алдагдвал хөмсөгний дээр болон нүдний орчимд сэвx нөсөө үүсдэг. Мөн нүдний орчмын нөсөө сэвx нь савны ажиллагаа сайн биш байгааг илтгэж байгаа гэсэн үг. Мөн дотор эрхтэн муудах үед, нервтэх зэрэг үед сэвх үүсдэг байна. Иймээс та аль болох сайн амарч стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж дотор эрхтэнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй.

Сэвх арилгах

Сэвх арилгаж цайруулах янз бүрийн аргууд байдаг. Гэрийн нөхцөлд хийж болох энгийн аргаас эхлээд гоо сайханчид хандах, мэргэжлийн гоо сайхны ажилбар хийлгэх, сэвх бүдгэрүүлэх тос хэрэглэх гээд олон арга байдаг. Гидрохинон (hydroquinone) агуулсан сэвх бүдгэрүүлэх тоснуудыг олон сарын турш тогтмол хэрэглэж чадах юм бол сэвх толбыг арай цайруулна. Гэвч ихэнх химийн аргаар цайруулах тос нь арьсыг түлж, бижрүүтүүлдэг. Третиноин (Tretinoin) нь мөн сэвхийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.02Лазераар сэвхийг арилгах нь сүүлийн үеийн үр дүнтэй аргуудын нэг болоод байна. Үүний зэрэгцээ лазерийн энерги нь нөсөөний (пигментийн) хэмжээнээс хамаарч сэвхнүүдэд хүрч очих учраас эргэн тойрны эрүүл арьснуудад ямар ч нөлөөгүй. Гэвч лазерийн эмчилгээ нь сэвх дахин тодрохоос сэргийлж чадахгүй.03Крё мэс (Cryosurgery) засал нь шингэн азотын тусламжтайгаар сэвхийг авдаг.04

Нимбэг, жүрж, ногоон нимбэгний шүүс нь сэвх арилгахад хамгийн сайн.

05

Дээрх жимснүүдийн алиных нь ч шүүсийг бага зэргийн тарагтай хольж хутгаад самбайнд шингээн маск хэлбэрээр нүүрэндээ тавиад үзээрэй. 15-20 минутын дараа маскаа авч нүүрээ хүйтэн усаар зайлна. Таны сэвхийг бүдгэрүүлэхэд бага ч гэсэн туслах болно. Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болно. Лууван нь цайруулах бодис агуулж байдаг. Нэг ширхэг лууван аваад түүнийгээ үрж, ямар нэгэн нимбэгний шүүсээр зууралдуулж хутга. Сайтар холиод нүүрэндээ түрхэнэ. Хэдэн минутын дараа усаар зайлж угаагаад нүүрээ хуурай болгох хэрэгтэй. Энэ арга нь сэвхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай.

Эцэст нь хэлэхэд та нартай ч бай, наргүй ч бай заавал арьсаа хамгаалах тос түрхэж байх хэрэгтэйг анхааруулъя.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!