Өөртөө тохирохгүй ажил хийж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Хэрвээ чи буруу газар, буруу цагтаа байгаа юм шиг мэдрэмж төрвөл түүнийг хэрхэвч үл тоож болохгүй. Харин ч түүнийг нухацтай үнэлэх хэрэгтэй. Чи нэг дэх өдрийн өглөөг нэг л дурамчхан эхлүүлдэг. Өдрийн турш цаг руугаа байн байн хардаг. “Ээ бурхан минь 5 цаг” гэж өөрийн эрхгүй уулга алддаг. Энэ хандлага чамайг хэвийн ажиллаж байгааг тодорхойлох уу эсвэл чи үнэхээр тохирохгүй ажилд байна уу?

1. Чи компаныхаа юу хийдэгт итгэл үнэмшилтэй хандахаа больсон

01

2. Чиний ажил чиний авьяас чадварыг ашигладаггүй

02

3. Чи компаныхаа зорилгыг ойлгохоо больсон

03

4. Чи ямар ч дэвшил мэдэрдэггүй, өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлсийг суралцдаггүй

04

5. Чи ажилдаа амжилт гаргасан ч түүнээсээ баяр баясал мэдэрдэггүй

05

6. Чиний ажил үнэ цэнэтэй санагддаггүй

06

7. Өсөж дэвших боломж маш бага гэдгийг чи анзаардаг

07

8. Шинэ ажилтан чамаас юу хийдгийг асуухад чи хариулахад дургүй байдаг

08

9. Чи даргаа хүндлэхээ больсон

09

10. Чи илүү боломж олгох шинэ ажилд орох нууцхан хүсэлтэй болсон

10

Тэгэхээр одоо яах ёстой вэ?

Хойшоо суугаад өөрийн нөхцөл байдлаа үнэл

11

Заримдаа бид хэдхэн уйтгартай өдрийг ажил дээрээ өнгөрүүлэх эсвэл даргатайгаа тааруухан харилцаатай байхдаа хурдхан л ажлаа сольё гээд л шийдвэр гаргачихдаг. Хэрвээ ийм бодлууд толгойд чинь орж ирвэл эхлээд өөртөө яг юу болоод байгааг бодох жаахан цаг өгөөрэй. Эхлээд чиний мөрөөдлийн ажлынхаа талаар доошоо цувуулж бичээд дараа нь өөрийнхөө одоогийн ажлын нөхцөл байдалтайгаа жишиж үз. Тэгээд чиний сэтгэл ханамжгүй байдал зөвхөн нэг л асуудлаас үүдэлтэй байна уу эсвэл удаан хугацааны туршид хуримтлагдсан олон хүчин зүйлээс хамааралтай байна уу гэдгийг олж тогтоо.

Байгаа газраасаа өөрчлөлтийг хай

12

Заримдаа компани муудаа биш чиний ажлын хариуцлага буруу байснаас сэтгэл ханамжгүй байдал үүсдэг. Бреннон зөвлөхдөө сайн дураар компаныхаа шинэ төсөл, даалгаврын багт ажиллах эсвэл өөрөө шинэ даалгавар авч бие даан гүйцэтгэж үзэх хэрэгтэй. Энэ нь магадгүй чамд яг ямар ажил хэрэгтэй байгааг олоход тусалж болно. Би маш олон өөрт нь шинэ ажил хэрэгтэй гэж боддог албан хаагчидтай уулзаж байсан бөгөөд харин тэд өөрийн одоо байгаа ажлын даалгавар солигдож, илүү сонирхолтой болоход тэд ч бас дагаад ажилдаа сэтгэл хангалуун болж байгааг анзаарсан билээ.

 Өөрийн хувь заяагаа өөрөө л удирд

13

Хэрвээ чи энэ бүхний дараа бас л буруу газраа байгаа юм шиг санагдвал, одоо хөдлөх цаг нь болжээ найз минь. Гэхдээ огцом хөдөлж болохгүй. Эхлээд чиний хүсэж байгаа дараагийн ажил чинь юу байхыг тодорхойлоход цаг гарга. Тэгээд хайж эхэлнэ дээ!

Эцэст нь чиний карьерын амжилтыг чамаас өөр хэн ч бий болгож чадахгүй. Хэдийгээр чи орхиж байгаа ч гэсэн энэ ажил чинь чамайг дараагийн шатруу аваачих боломж байсан хэмээн харах хэрэгтэй. Мөн хамтран ажиллаж байсан баг, төсөл даалгавраа нэг мөсөн сайн гүйцээгээд, эерэг сэтгэгдэл үлдээгээд гараарай. Хэдийгээр энэ ажил чамд төгс биш байсан ч гэлээ чи эргээд харахад хийсэн зүйлээрээ, өөрөөрөө бахархах болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!