in

Амьдралынхаа ханийг хэрхэн зөв сонгох вэ?

Аливаа хайр дурлалын харилцааг үүсгэхдээ тэр хүнээ сайн таних хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг. Гэхдээ яаж?

Хэр хугацааг хамтдаа өнгөрөөвөл сайн таньсан гэж үзэх юм бэ? Сэтгэл зүйчдийн зөвлөснөөр хүн бүрт саар буюу бусдад мэдэгдэхийг хүсдэггүй тал байдаг ба анх эсрэг хүйстэнтэйгээ уулзаж, үерхэж эхлэхэд бүх зүйл сайхан байдаг.

Гэхдээ уулзаж байгаа хүн чинь үнэхээр чиний бодож байгаа шиг хүн мөн үү гэдгийг мэдэхэд 18-24 сарын хугацаа хэрэгтэй байдаг байна.

01

Учир нь эхний 18 сарын хугацаанд хүн бүр баг өмсөж, жинхэнэ өөрийгөө нуух чадвараа хадгалсаар байдаг. Энэ хугацааанд чи тухайн залуутай өөртэй нь бус эелдэг баг зүүсэн түүний бие төлөөлөгч, дипломатчтай уулзаж буй гэсэн үг юм.

02

Гэсэн ч бид зөв залууг олохын тулд хүн бүрт 2 жил зарцуулаад явах боломжгүй. Иймд анхнаасаа тэр хүн хэн бэ, юу сонирхдог вэ, найзууд нь ямар хүмүүс вэ, чиний хэзээ ч тэвчиж чадахгүй үг, үйлдэл гаргаж байна уу, гэр бүлийнхэнтэйгээ ямар харьцаатай байна вэ зэргийг тандаж байж дотносож эхлэх нь зөв юм л даа.

03

Хэн нэгний жинхэнэ төрхийг нь аль болох хурдан таньж мэдэхэд чиний зүгээс хийх алхам бол “өөрөөрөө байх” юм. Өөрөөрөө байгаа нэгний дэргэд өрөөл бусад ч өөрийнхөөрөө байж чаддаг. Чамд ч бас дээр дурьдсан баг зүүх хугацаа бий. Гэхдээ тэр чамайг байгаагаар чинь хайрлаж, татагдахгүй байгаа бол яагаад түүнд цагаа үрэх ёстой гэж? Тохирохгүй гэдгээ эртхэн мэдсэндээ талархаад, тэр цагийг өөртөө зарцуулсан нь дээр. Тэгэхээр баг чамд огт хэрэггүй байгаа биз?

04

Ингээд хайр дурлалын харилцаа үүсгэнэ гэдэг нь чиний хувьд яг юуг хэлж байгаа вэ гэдгээ эхлээд тодорхой болго. Үүний тулд нэг хуудас цаас аваад чиний хувьд хайр дурлалын харилцаанаас хүлээх хамгийн чухал 5 зүйл чинь юу вэ гэдгийг тодорхойлон бичээрэй.

05

Жишээ нь:

Санхүүгийн хувьд өөрт нэмэртэй байлгах,
Ямар ч үед яриаг чинь сонсч, дэмждэг хүн хэрэгтэй,
Олон нийтийн цугларалт дээр дагуулж очих хүнтэй байх,
Хүүхэдтэй болохын тулд гэх мэт буюу хосууд хоорондоо ямар харьцаатай байх хэрэгтэй гэж боддогоо тодорхойл гэсэн үг. Үүнийг бичсэнийхээ дараа чамтай адил зүйл хүсэн хүлээж буй эртэй л уулз. Тийм хүнд л хоёр жилээ зарцуулах хэрэгтэй.

06

Үерхэл, хайр дурлалын харилцааг тэс өөрөөр тодорхойлдог, ойлгодог хүмүүст урт удаан ирээдүй байх боломжгүй. Хэн хэнээсээ огт өөр зүйл хүсэн хүлээж байгаа нь өөрөө асуудал юм.

07

Түүнийг дуртай зүйлээ хийхэд нь чи сэтгэлээрээ дэмжиж чадах уу, ирээдүйн зорилгууд чинь нэгтгэх боломжтой байна уу гэдгээс авахуулаад секс, хүүхэд, хорт зуршил гэх мэт амьдралын хэв маягтай холбоотой зүйлсийг ч тодорхой болгон ярилцаж, бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр бус бодитоор хандах гээд үзээрэй.

08

Бас нэгэн түүх ярья л даа. Нэгэн эмэгтэй найзынхаа зөвлөснөөр дээрхийн дагуу өөрийнхөө хүсдэг 5 зүйлийг бичиж л дээ. Найз нь түүнийг нь уншиж үзээд “Миний л мэдэхийн чи эдгээрийг өгч чадах хүнтэй огт үерхэж байгаагүй юм байна.” гэж хэлсэн гэдэг. Чи өөрийнхийгөө бодож үзээд дээрх бүсгүйнх шиг санагдаж байвал одооноос түүнийгээ өөрчилж, өөртөө итгэ. Өөрийгөө өөрийнхөө хүслээс хэзээ ч битгий доогуур үнэл.

09

Тэгэхээр хамгийн эхний цэг бол өөрийгөө ойлгох байгаа биз? Өөрийгөө хэн бэ гэдгийг, юу хүсч мөрөөддөгийг, хэрхэн амьдрахаа тодорхойлчихоод дараа нь бусдыг ойлгож, хайрлахад анхаарлаа хандуулаарай. Эцэст нь хэрэв чи ганц бие бол бурхан тэнгэр зөвхөн чамд зориулсан онцгой нэгэн бэлдсэн байгаа тул юунд ч яарах хэрэггүй. Зүгээр л өөртөө анхаарч, ганц бие байхдаа амжуулж болох зүйлсийг одооноос хийж эхэл. Төгс хүн гэж байдаггүй ч чамд төгс тохирох хүн заавал бий. Аз жаргалтай хүнд аз жаргал ирдэг юм.

10

Леонардо Дикаприо “The Revenant” кинонд тоглохын тулд хэрхэн хувирсан бэ?

Халамжтай эр нөхрийн 10 шинж