Би үсээ угааж амжаагүй үед, заримдаа ингээд аргалчихдаг! Хүмүүс ер мэддэггүй шүү...

Би үсээ угааж амжаагүй үед, заримдаа ингээд аргалчихдаг! Хүмүүс ер мэддэггүй шүү…

Зарим үед үсээ угаахаас ч залхуу хүрмээр санагддаг нь нууц биш. Харин би ийм үеүддээ доорх аргыг ашиглаад л үсныхээ тослог, шалчийсан байдлыг нь аргалдаг. Үр дүн нь гэвэл, хэн ч намайг үсээ угаагаагүй болохыг мэддэггүй. Бүр сайн найзууд маань хүртэл шүү!

1. Угаах бүртээ шампунь хэрэглэх хэрэггүй

Үргэлж шампунь хэрэглэх, хэт ойрхон давтамжтай үсээ угаах нь үс тослогтох, хагтах, салаалах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр би заримдаа үсний чёлк, эсвэл гарт баригдах зарим хэсгээ угаагаад, хатаачихдаг.

2. Хүйтэн сэнсээр сэнсдэх

Хөлөрч, тослогтсон үсийг хүйтэн сэнсээр үлээлгэж хатаавал, тослог болон хөлс арилна. Яарч сандарсан үед туршаад үзэхэд илүүдэхгүй л арга шүү.

3. Хуурай шампунь хэрэглэх

Сүүлийн үед худалдаагаар хуурай шампунь гарах болсон. Энэ нь хуйхны тослогийг цацах төдийд л авч, хөвсгөр байдлыг эргүүлэн өгөх болно. Нэгийг авчихсан байхад хэзээ нэг өдөр хэрэг болж л таараа.

4. Гараараа тослогийг тарааж, хөвсийлгөн базах

Туршаад үзэхэд мөн л илүүдэхгүй, гарзгүй аргуудын нэг. Сонсогдож байгаагаасаа хамаагүй дээр үйлчилгээтэй шүү. Хуйх болон үсэндээ 3-5 минутын турш иллэг хийж, үсээ хөвсийлгөн дээшээ базаж өгөөрэй.

5. Сайн самнах

Хуурай шампунь цацсаны араас үсээ сайн самнавал, үсны тослог байдал багасаж, яг л угаагаад удаагүй мэт зөөлөн, өнгөлөг үстэй болох болно. Үүний дараа та үсээ хүссэн хэлбэр, загвараараа боож, янзлаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!