Ихэр хүүхэдтэй болмоор л байгаа биз дээ... Үүнийг мэдсэнийхээ дараа та ихэр зөвхөн удам дагадаггүйг ойлгох болно! - Ontslog.COM

Ихэр хүүхэдтэй болмоор л байгаа биз дээ… Үүнийг мэдсэнийхээ дараа та ихэр зөвхөн удам дагадаггүйг ойлгох болно!

Нэг сумаар хоёр туулай буудна гэдэгчлэн нэг төрөлтөөр 2 ихэр үрсүүдтэй болохыг хүсдэггүй хосууд гэж үгүй л болов уу. Танд дуулгах сайхан мэдээ гэвэл, зөвхөн ихрийн удамтай хүн ихэр хүүхэд төрүүлэхгүй. Тэд дараах зүйлсийг ягштал баримтласны дүнд бурхан тэдэнд өхөөрдөм, бяцхан үрсүүдийг илгээдэг байна шүү дээ. Ингээд юу хийх хэрэгтэйг олж мэдэцгээе!

Урьдаар таны мэдэхийг хүссэн зарим асуултын хариултыг хүргэе:

  • Ямар бүсгүй ихэр хүүхэд төрүүлдэг вэ? Тэгэхээр үүнд биологийн маш олон хүчин зүйлс нөлөөлдөг ч гэлээ, нийт бүсгүйчүүдийн 80 хүртэлх хувь нь ихэр хүүхэд тээх боломжтой.
  • Ихэрлэхэд зайлшгүй удамшил, гень хэрэгтэй юу? Яахав, ихрийн удамтай, геньтэй бүсгүй, энгийн бүсгүйг бодоход ихэрлэх боломж 4 дахин их. Гэвч энэ нь боломжгүй гэсэн үг биш.
  • Өндөр, биерхүү бүсгүйчүүд л ихэр хүүхэд тээж чадах уу? Хүүхэд тээж төрүүлэхэд, таны өндөр нам өргөн бүдүүн хамаарахгүй. Гэвч зарим тохиолдолд бие жижиг, тааз багатай бүсгүйчүүд их жинтэй том хүүхэд төрүүлэхэд хүндрэл учирдаг тул, кесовар хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь аюулгүй гэж үздэг.
  • Ихэр хүүхэдтэй болоход нас хамаатай юу? Ахимаг насны бүсгүйчүүд жирэмслэхэд, залуу охидоос илүү хүндрэл учрах нь элбэг. Гэвч нэгэн хачирхалтай судалгаа байдаг нь, 40 насны бүсгүйчүүд залуу бүсгүйчүүдээс ихэр хүүхэд төрүүлэх магадлал 7 хувиар илүү гэжээ. 45 насанд энэ хувь хоёр дахин нэмэгдэнэ гэнэ. Үнэхээр итгэмээргүй байгаа биз.
  • Энэ аргуудыг хэрэгжүүлээд үнэхээр ихэр үрсүүдтэй болох уу? Таныг яг баттай ихэрлэнэ гэж хэлэхгүй ч, ихэрлэх магадлалыг 2 дахин нэмэгдүүлнэ гэдгийг баттай хэлэх байна.

За ингээд ихэр хүүхдүүдтэй болох аргуудаас хуваалцъя.

1. Хоол тэжээлийн дутагдалд орохоос аль болох зайлсхий!

Бүсгүй минь ихэр хүүхдийг тээхэд таниас маш их эрч хүч, шим тэжээл шаардана. Тиймээс хоол тэжээлийн дутагдалд орохоос сэргийлж, эрүүл хооллох хэрэгтэй. Жингээ хасаж турна хэмээх бодлоосоо хэсэгхэн хөндийрч, илүү бодитой зүйлд анхаарлаа хандуул. Эрүүл хооллоод ирэхэд аяандаа жингээ барина.

2. Амин дэм, Витамин сайн уух

Мөн жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн цагаасаа эхлэн фолийн хүчил, витамин С, жирэмсний витаминуудыг ууж эхлээрэй. Ингэснээр таныг ихэр үрс тээх боломжийг хэд дахин нэмэгдүүлнэ. Ихэрлэдэггүй юмаа гэхэд хэвлий дэх үр тань эрүүл бойжиг

3. Цагаан идээг түлхүү хэрэглэ

Мөн хоол хүнсэндээ түлхүү сүү, масло, цөцгий, бяслаг хэрэглэвэл, ихэр хүүхэд тээх боломжийг нэмэгдүүлдэг болохыг эмч нар хэлсэн. Учир нь үнээний сүүнд ихэрлэхэд шаардлагатай “RBGH” хэмээх гормоныг ялгаруулдаг гэв.

4. Амтат төмс идээрэй

Мөн Африкт төрөх насны бүсгүйчүүдэд амтат төмс голчлон өгдөг. Учир нь ингэснээр ихэр хүүхэд төрдөг хэмээн итгэдэг байна. Сонирхолтой нь тус оронд хамгийн их ихэр хүүхдүүд мэндэлдэг гэдэг шүү.

 

error: Мэдээлэл хамгаалагдсан !!