Одуудын хэний ч мэддэггүй нууцууд ил болжээ

Бид бүгд л өөрийн гэсэн авьяас, чадвартай байдаг. Гэвч бидний зурагтаар өдөр бүр хардаг дуучин, жүжигчдийн цаана нуугдмал чадварууд байх ажээ. Ингээд та бүхнийг гайхшруулах дараах мэдээлэлтэй танилцана уу.

12622338_1513731545595346_1640591169591665447_o

15. Taylor Swift – Үс засах

01
Америкт 1989 онд төрсөн алдарт дуучин маань гитар барьж, өөрөө дуу зохиосноор алдарын оргилд хүрсэн билээ. Түүний орлого 200 сая доллараар хэмжигдэхээр хэдий ч, тэрээр өөрийн үсээ өөрөө тайрч, янзалдаг гэнэ. Үзэсгэлэнт дуучин бүсгүй маань бүх зүйлээ өөрөө хийдэг бие даасан эмэгтэй бололтой.

14. Jeremy Renner – Үл хөдлөх хөрөнгө

02
Америкийн жүжигчин залуу маань зөвхөн кинонд тоглохын хажуугаар үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг байна. Түүний кино урлагаас олсон ашиг 35 сая доллараар хэмжигдэх ч гэлээ, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх нь илүү ашигтай байдаг гэнэ.

13. Eva Longoria – Хоол хийх

03
Мексик- Америк гаралтай жүжигчин бүсгүйг та “Desperate Housewife” тв шоунаас сайн мэдэх болов уу. Халуухан бие, үзэсгэлэнт царайтай тэрээр “Beso” нэртэй ресторанаа 2008 онд нээсэн бөгөөд хоол хийх нь түүний хувьд хамгийн дуртай зүйлсийнх нь нэг гэнэ.

12. Sandra Bullock – Германаар ярих

04
“Gravity” киногоороо бидний сайн танил тэрээр хүүхэд насаа Германд өнгөрөөсөн бөгөөд 12 жилийн хугацаанд герман хэлийг төгс сурсан гэнэ. Түүнийг германаар ярьж байна хэмээн төсөөлөхөд хэний ч санаанд буухгүй болов уу.

11. Snoop Dogg – Хөлбөмбөгийн шүүгч

05
Хамгийн алдартай репперүүдийн нэг түүнийг мэдэхгүй хүн ховор билээ. Тэрээр хөгжмийн ертөнцөд маш том хувь нэмэр оруулж, өөрийн гэсэн байр суурийг олж авсан. Харин түүнийг хэн ч хөлбөмбөг шүүгээд зогсож байна гэж төсөөлөхгүй л байх.. Тэрээр өөрийн хүүгийнхээ сургууль болох “John A. Rowland”-ийн ахлах сургуулийн хөлбөмбөгийн шүүгчийн эрхтэй гэнэ.

10. Jennifer Garner – Товшоо бүжиг

06
Үзэсгэлэнтэй алдарт жүжигчин бүсгүйчүүдийн нэг тэрээр маш олон кинонд дүрээ мөнхөлж, олны дунд нэртэй болсон билээ. Түүний нууц авьяас нь товшоо бүжиг болон саксафон хөгжимдөх гэнэ шүү.

9. Halle Berry – Лимбэ

07
Холливудын ертөнцөд аль хэдийн байр сууриа олсон жүжигчин, продюсер бүсгүй маань ахлах сургуульд байхдаа лимбэ хөгжим сурсан бөгөөд одоо хүртэл тоглох дуртай гэнэ.

8. Will Arnett – Хоккей

08
Канадын алдарт инээдмийн жүжигчин тэрээр “Миллэрийнхэн” киногоороо бидэнд танил болсон. Мөн тэрээр Торонтод амьдарч байх хугацаандаа хоккейн багт байсан хэмээн ярьсан байна.

7. Natalie Portman – Боловсрол

09
“Leon: The Professional” киногоор нь бяцхан Натали Портманыг бид бүгд мэднэ. Тэгвэл тэрээр 8 наснаасаа цагаан хоолтон болсон бөгөөд балет, жүжиг зэгэр маш олон авьяас чадварыг өөртөө бий болгожээ. Тэрээр дэлхийн хамгийн алдартай сургууль болох “Харвардын их сургууль”-д сэтгэл судлалын чиглэлээр тэтгэлэг авсан байна. Үзэсгэлэнтэй мөн ухаалаг байдлыг төгс хослуулсан эмэгтэй гэж түүнийг л хэлэх биз ээ.

6. Iggy Azalea – Морь унах

10
Бритни Спирсийн хэмжээнд хүртлээ амжилтын эзэн болсон дуучин бүсгүй маань өмнө нь уралдаанд морь унадаг байжээ.

5. Dwayne Johnson – Дуулах

11
Хүчирхэг том биетэй “The Rock” хочин тэрээр зөвхөн жүжиглэх авьяасгүй бололтой. Тэрээр маш сайн дуулдаг бөгөөд 2016 онд нээлтээ хийх “Moana” хүүхэлдэйн кинонд дуулж байгаа гэнэ.

4. Heidi Klum – Зурах

12
“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр байсан, 4 хүүхдийн ээж тэрээр зураг зурах, хөшөө барих тал дээр нэлээд авьяастай ажээ. Түүний бүтээлийг хүмүүс өндрөөр үнэлдэг юм байна.

3. Amanda Seyfried – Нэхэх

13
2004 оноос хойш кино урлагт орсон тэрээр энэ хугацаанд чамгүй амжилтанд хүрсэн билээ. Түүнийг дагах паппараццийнхан юм нэхэж суух олон зургийг нь авсан бөгөөд бусад эмэгтэй оддын бодвол даруухан хэмээн хүмүүс арьдаг байна.

2. Emma Stone – Гарын үсэг дуурайж бичих

14
Үзэсгэлэнтэй, амжилттай яваа залуу жүжигчин бүсгүй маань нэлээд хачирхалтай нууц чадвартай ажээ. Тэрээр нэгэн тв шоуны үеэр “Spice Girls” хамтлагийн таван гишүүдийн бүгдийнх нь гарын үсгийг огт ялгагдахгүйгээр зурж үзүүлсэн байна.

1. Beyoncé – Жүжиглэх / Connect 4

15
Реппер JAY-Z-ийн эхнэр тэрээр өөрийн хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө олны хайрыг татсаар ирсэн. Тэрээр “Ягаан ирвэс” кинонд тун чадварлаг дүр бүтээснийг та санаж байгаа биз ээ. Мөн тэр “Connect 4” тоглоомыг маш сайн тоглодог гэнэ.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close