Жүжигчин Ганчимэг болон Тамир нарын олноос нуусан нууц ил болжээ

Жүжигчин А.Ганчимэг “Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг кин бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ илүүтэй үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн.

Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Энхтүвшинтэй гэр бүл болж бяцхан гүнжтэй болсон ч хосууд хоёр тийшээ болоод чамгүй хугацааг ардаа үдэж байна. Энэ хугацаанд А.Ганчимэг охиноо өсгөн ганц бие ээжийн амьдралаар амьдарч ирсэн билээ.

Харин саяхнаас жүжигчин, найруулагч Б.Тамиртэй нэр холбогдож хамтдаа амьдарч байгаа гэсэн шуум гараад байгаа аж. Жүжигчин Б.Тамирын хувьд “Пантасктик” продакшинд харъяалагддаг бөгөөд өмнө нь “Маск” продакшны жүжигчин асан Э.Золзаяатай амьдралаа холбог дундаасаа хөөрхөн охинтой болж байсан юм.

Түүнээс хойш Б.Тамир хэд хэдэн бүсгүйчүүдтэй нэр холбогдсон ч харилцаа нь тогтвортой үргэлжилсэн нь цөөхөн. А.Ганчимэг, Б.Тамир нар хамтдаа авхуулсан нилээдгүй дотно зургаа цахим хуудсандаа оруулсан ч төд удалгүй устгажээ. Хэн хэнийх нь хувьд анхны амьдралдаа алдаж эндсэн учир өөрсдийн харилцаагаа олноос ихэд нууцалж буй гэнэ.

Эх сурвалж: Dorgio.mn

error: Мэдээлэл хамгаалагдсан !!