Порно жүжигчдийн үнэн төрх

Порно бизнес манай улсад хориотой хэдий ч, бусад хөгжилтэй орнуудын хувьд нэг төрлийн мөнгө олох том салбар болон хувирчээ. Тиймдээ ч өдөр ирэх бүрт шинээр порно одууд гарч ирэн, хэдэн сая доллараар нь мөнгийг хийж байна. Гэхдээ бид энэ тухай бичих гэсэнгүй. Порно жүжигчид гэж яг хэн бэ? Тэд бидэнтэй л ижил хувийн амьдралтай бөгөөд насанд хүрэгчдийн кинонд тоглох нь зүгээр л энгийн ажил нь болон хувирчээ. Ингээд та бүхэндээ тэдний үнэн төрхийг ил болгож байна.

f828ccfb-f242-4322-bc77-0b24659279dc

1. Хувийн амьдрал

01
Порно киноны оддыг бодит амьдрал дээр үнэхээр халуухан сексддэг гэж хүмүүс боддог байх. Гэхдээ камерний ард маш олон хуурмаг зүйлс болдог гэвэл та итгэх үү? Нүүр рүү нь тавих хэсэгт үрийн шингэн орлуулагч хэрэглэх, хүмүүст таалагдахын тулд таашаал авч буй дүр эсгэх гэх мэт…

2. Тэд ч гэсэн порно үздэг

02
Тэд бидний л ижил хүмүүс учраас ганцаараа эсвэл хостойгоо байхдаа насанд хүрэгчдэд зориулсан кино үздэг л байж таарна. Гэхдээ зарим хүмүүс найз бүсгүйгээ порно киноноос харах дургүй байдаг тул зүгээр л үзэхээс татгалздаг гэнэ шүү.

3. “AVN”-аас шагнал авах нэр төрийн хэрэг

03
“AVN” бол порно ертөнцийн хувьд Оскарын шагнал гэж болно. Эндээс шагнал авах нь нэр төрийн хэрэгт тооцогддог байна.

4. Яг үнэндээ тэд бүгд халуухан байдаггүй

04
Порно кинонд тоглох нь тэдний ажил ч гэлээ, ийм зүйл хийдгээрээ гайхуулахыг хэн хүсэх билээ. Тиймээс ч таны дуртай порно киноны од тань бодит амьдрал дээр тэс өөр царайтай байх ч боломжтой. Учир нь гудамжинд тааралдсан хүмүүс өөрийг нь танихаас сэргийлж маш олон давхар, хүнд будалтууд хийж өөр хүн мэт болдог ажээ.

5. Нарийн ярьвал тэд таниас ч цэвэрч

05
1980 оны үед порно оддын дунд ДОХ өвчин тархсан нь том сургамж болжээ. Тиймээс орчин үед порнонд тоглохын тулд 14 хоног тутамд бүхий л төрлийн шинжилгээ хийлгэх ёстой хэмээн хуульчилсан байна. Харин та хамгийн сүүлд хэзээ бүрэн шинжилгээнд хамрагдсан бэ?

6. Тэдэнтэй болзохын тулд…

06
Порно киноны одтой болзохын тулд эрчүүд тус бизнест орох нь элбэг байдаг гэнэ. Учир нь ижил төрлийн зүйл хийдэг, нэгнийхээ бүхий л нууц зүйлийг камерний цаанаас харах тэдний хувьд бүх хөзөр дэлгээстэй, илүү дутуу нууц гэх зүйл үгүй ажээ. Тиймээс дотносох илүү амар байдаг байна.

7. Тэдний амьдрал

07
Секс тэдний ажил байж болох ч, амьдрал нь биш юм. Тиймээс тэд цэцэрлэгээс хүүхдээ авч, дэлгүүрээс хүнсээ цуглуулан мөн банкны оочирт бидэнтэй зэрэгцээд л зогсож байгаа.. Эсвэл таны хамгийн унших дуртай номын зохиолч ч байж мэднэ.

8. Хардах шаардлагагүй

08
Порно одуудтай болзох нь бусад хүмүүстэй холбоо тогтоохоос нэг зүйлээрээ ялгаатай. Хардах шаардлагагүй юм. Угаасаа л таны хайртай бүсгүй өөр эртэй секс хийдэг… Тиймээс өөр зүйлс бодож хардах нь илүүц санагддаг биз ээ.

9. Тэдний биеийг дэлхий мэднэ

09
Үнэндээ камерний өмнө бүх зүйлээ дэлгэж харуулснаар бүх дэлхий тэднийг мэддэг болж байгаа юм. Хамгийн нандин нууцаа хүртэл дэлгэсэн учраас дэлхийн хаана ч байсан хэн нэгэн таниад ирэхийг үгүйсгэхгүй… Үлдсэн амьдралынхаа туршид хэн нэгний компьютер эсвэл зурагтын дэлгэцээр гарна гэдэг хэнд ч амаргүй байх.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй