in

Ухаалаг утаснуудыг дампууруулах шинэ бүтээл

Орчин үед ухаалаг утасны хэрэгцээ яг л ус талх шиг л болжээ. Бид бүхий л ажил, өдөр тутмын үйл ажиллагаагаа үүгээр дамжуулах болсон. Тиймээс ч Apple, Samsung, Nokia зэрэг маш олон компаниуд бусдаасаа илүү болохын төлөө өрсөлдөх болжээ. Тэгвэл эдгээр том компаниудыг сүйрүүлж ч мэдэхээр нэгэн шинэ бүтээл удахгүй гарах гэж байна.

nuur

Францын зохион бүтээгч нарын энэхүү шинэ технологийг “Cicret” гэх бөгөөд гаднаасаа яг л жирийн бугуйвч шиг харагдана. Гэвч энэ нь таны гарыг мэдрэгчтэй утасны дэлгэц болгон хувиргаж чадалтай ажээ. Бусдаас давуу тал нь авсаархан, хаана ч аваад явах боломжтойгоос гадна усны хамгаалалттай юм байна.

01

Энэ оны сүүлээр гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үнийн хувьд 300 доллар байх ажээ. Энэхүү үнэ нь бусад ухаалаг утаснуудаас хямд байгаа нь мөн нэг давуу тал болж байгаа юм. Загварын хувьд 10 өнгөний сонголттой бөгөөд ирээдүйд бүр их боломжуудыг хэрэглэгчиддээ амлаж байгаа ажээ.

02

03

Видео

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Түргэн хугацаанд батганаас салах хялбар арга

Монголын “PC”-чин залуус дэлхийг шуугиуллаа