Өглөөний нойрыг хэрхэн ялах вэ?

“Нойрыг унтаад барахгүй. Нойрыг сэрээд барахгүй. Нойрыг ер нь яагаад ч барахгүй. Нойр хамгийн мундаг нь!” гэж үү? Тэгвэл тэр мундаг нойрыг тань ялах арга бидэнд байна!

12514016_1515172775451223_8368781393902571366_o

1. Амттай өглөөний цай төлөвлө

01
Өглөө огло харайн босдоггүй шалтгаан гал тогоо тань байж мэдэх юм. Өчигдрийн хоносон хоол, хатчихсан талх сонирхол татна гэж үү? Үгүй л болов уу. Тиймээс өглөө нүдээ нээгээд л хөргөгчинд байгаа зүйлсийн талаар бодохоор тийм гоё амттай зүйлсийг орой нь авч хадгалаарай. Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, банана, шоколадтай сүү гээд ходоодыг тань ажиллуулахаар, тархинд “Хурдан босооч” гэдэг мэдээлэл өгөхүйц хүнс худалдаж аваарай.

2. Тас харанхуйд унт

02
Холливүүдийн кинонд унтаж байгаа хүнийг өрөөнийх нь хөшгийг хоёр тийш хуу ярж сэрээдэг үзэгдэлтэй бид олон таардаг. Энэ нь зүгээр ч нэг “загвартаж” буй үзэгдэл биш аж. Биднийг тас харанхуйд унтаж байхад өнчин тархинаас хөгшрөлтийн эсрэг гормон болох мелатонин ялгардаг. Унтаж байхад хурц гэрэл 15 секунд асахад л мелатонин дарангуйлагдах учир цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж, унтлагын өрөөндөө зузаан материалтай хөшиг авч, орой бүр түүнийгээ хааж аль болох харанхуйд унтаарай. Тэгвэл та гүн нойронд автаж илүү сайн амрана.

3. Дулаан хөнжил нөмөр

03
Зун болсон ч гэлээ хөнжлөө яаран бүү нимгэл. Нэгэнт цонхоо онгорхой унтаж байгаагаас хойш таныг дулаахан хонуулах хөнжил нөмөрч унтаарай. Унтахын өмнө өрөөнд дулаан байсан ч шөнө дунд гадаа хүйтэрч, чийгшдэгийг дагаад өрөөний температур ч багасдаг. Тэгэхээр дулаан хөнжилтэй унтвал шөнө дунд сэрж шкавнаас “нэмэлт хүч” авчрахгүй, босохоос залхууран даараад л унтаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Дахин сануулахад гүн нойр таныг илүү сайн амраана шүү.

4. Унтахаасаа өмнө бас өглөө сэрээд тал аяга ус уу

04
Тал аяга ус таныг орой унтахад тайвшруулж, өглөө сэрэхэд тань эрч хүчээр дэмжинэ. Түүгээр ч зогсохгүй ариун цэврийн өрөө явахад хүргэж, гарцаагүй цагтаа сэрэхэд тусална.

5. Сэрүүлгээ хол тавь

05
Дуугарангуут нь ганц дараад л унтрааж болох зайнд сэрүүлгээ бүү тавиарай. Болж өгвөл өрөөний голд, заавал орноосоо босож байж олж харах тийм газар л сэрүүлэг, сэрүүлэгтэй утсаа орхиорой.

6. Хамгийн сайхан ажлыг өглөөд үлдээ

06
Орой унтахдаа л “Өглөө хурдан болоосой” гэж бодогдуулах, таныг догдлоох ажлуудыг өдрийн эхэнд тавиарай. Хийхэд дэндүү зугаатай учир яаж ийж байгаад л орноосоо өндиймөөр, өөрийгөө хүчилмээр санагдана.

Дээрх аргууд танд туслана гэж найдаж байна. Гэхдээ та өөрийнхөө чадалд итгэвэл, зориод өглөө нь сэрүүлгэндээ сэрэхийг хүсвэл эднээс ч илүүгээр өөртөө тусалж байгаа хэрэг болно гэж зөвлөе. Амжилт


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!