Ийм эрчүүд цөөхөн байгаасай

Эмэгтэй хүний гадаад байдал чухал уу?.. Энэ асуултанд ихэнх эрчүүд “үгүй” гэж хариулах болов уу. Гэвч бодит байдал дээр тийм биш бололтой. Бичлэг дээрх бүсгүй эхлээд нүдний шилтэй даруухан зөөгч охины дүрээр нэгэн залуутай ярилцах бөгөөд нөгөөх нь “завгүй, ээж маань өвдсөн би ажилтай байна” гэх мэт шалтаг тавьжээ. Харин хэдэн хормын дараа бүсгүй дүрээ хувилган халуухан хувцаслаж нөгөөх залуутай ярилцахад тэрээр “би завтай байна. Хоюулаа хоолонд орох уу?” гэх мэт шал өөр зүйл ярих тэр.. Та энэхүү бичлэгээс гадаад байдал ямар чухал болохыг мөн ийм эрчүүд цөөхөн байгаасаа гэж бодно гэдэгт итгэлтэй байна.