Өглөө секс хийх нь бидэнд ямар ашигтай вэ?

Эрүүл саруул, сайн сайхан байхыг хүссэн хүн бүхэнд өглөөгүүр сексдэхийг Белфастын Хатан хааны их сургуулийн сексологичид уриалж байна. Долоо хоногийн гурван өглөө секс хийвэл зүрх судасны өвчтэй болох эрсдэлийг хоёр дахин багасгаж, гоолиг байдлаа хадгалахад тань тус болдгийг эрдэмтэд нотолжээ. Өглөөг секстэй угтах хэрэгтэйн 7 шалтгааныг хүргэж байна.

1. Бүтэн өдрийн турш хайрттайгаа халуун дотно харилцаатай байна

01 Яг л нөгөө “Зөв хөл дээрээ боссон” гэдэг шиг та хоёр хоёулаа өдрийн турш эрч хүчтэй байж, бие биедээ эрхэлж, бүх зүйл сайхан байх болно. Сайхан өглөө өдрийг тодорхойлно гэдэг энэ шүү дээ.

2. Илүү үзэсгэлэнтэй болно

02 Тогтмол хугацаанд өглөө секс хийх нь царайг гэрэлтүүлж, үсийг гялалзуулах ид шидтэй. Дээрээс нь өдрийн турш сэтгэл санаа тань сайхан байж, өөрийгөө үзэсгэлэнтэйгээр мэдэрч, инээмсэглэл тодруулна.

3. Таныг эрүүл байлгана

03 Өглөөний секс таны дархлааны системийг амин дэм шиг биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр сайжруулж чадна. Ханиад томуунаас сэргийлэхэд нэн тустай гэнэ шүү.

4. Өглөөний мэдрэмж өдрийн турш хадгалагдана

04Таны оюун ухаан ажил, хийх зүйлсийн жагсаалт, өдрийн хоол эсвэл сошиал медиа гээд юунд ч төвлөрсөн байж болно. Гэхдээ л өнөө өглөөний тэр халуухан мэдрэмж таны дотор байсаар байх учраас хайрттайгаа уулзах оройг тэсэн ядан хүлээх болно. Аазгай хөдлөм…

5. Биеийг сэргээнэ

05 Унтаж байх үед биеийн бүх үйл ажиллагаа амарч, удааширдаг. Харин өглөө биеэ бүрэн сэрээж, сэргээх хамгийн сайн арга нь секс юм.

6. Амтат зүүдээ үргэлжлүүлээд …

06 Ийм тохиолдол цөөхөн л дөө. Гэхдээ хүн бүрийн амьдралд дор хаяж нэг удаа ийм зүйл тохиолдоно. Секстэй холбоотой зүүд зүүдлээд сэрэхэд сэрэл хөдөлж, өдөөгдчихсөн байдаг шүү дээ. Тэгэхээр өглөөний секс үүнийгээ бодитоор үргэлжлүүлэх боломжийг танд олгоно гэсэн үг. Хайртыгаа өдөөж байгаад амтат зүүдээ үргэлжлүүлэн зүүдлээрэй.

7. Таны хайртад диваажин мэт л санагдах болно

07 Эрэгтэй хүний дааврын давтамж гэж байдаг ба тэр нь тогмтол өөрчлөгдөж байдаг. Харин дийлэнх эрчүүдийн хувьд өглөөд дааврын ялгарал нь өндөр байдаг учраас өглөөд халуухан сэрүүлгээр сэрэх нь гайхалтай мэдрэмж байх болно.

08

Тиймээс өглөөг сексээр эхлүүлэх нь хосуудын харилцааг улам бат бөх, сонирхолтой, халуухан болгож аль алиных нь сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө. Хамгийн доод тал нь долоо хоногт 1 удаа ийм маягаар өглөөг угтах нь сайн. Гэхдээ нэг зүйлийг байнга санах хэрэгтэй. Хэдийд ч бай секс хийхдээ хэн нэг өөр хүний төлөө биш өөрийнхөө төлөө, хүсэж хийх нь зөв юм шүү. Тэр үед л чамд аз жаргалтай санагдана. Тэр үед л чи сексийг амьдралын нэг аз жаргалтай хэсэг гэж хүлээж авна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!