Шарк Цэлмүүн талийгаач Чамин-Эрдэнийн үхэлд буруутай гэгдээд буй УИХ-ын гишүүн Номтойбаярын хүү Мөнгөншагайгийн талаар ингэж хэлжээ

Шарк Цэлмүүн талийгаач Чамин-Эрдэнийн үхэлд буруутай гэгдээд буй УИХ-ын гишүүн Номтойбаярын хүү Мөнгөншагайгийн талаар ингэж хэлжээ

Талийгч Ч.Чамин-Эрдэнэ болоод түүний үхлийн сүүлийн гэрч гэх Г.Улсболд агсны үхэлд Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайг буруутгасан мэдээллүүд олон нийтийн хэрэгслээр цацагдаад байна.

Талийгч Г.Улсболд талийгч бүсгүйн амиа алдсан өдөр хэрэг гарсан байрны 11 давхарт найзындаа ирсэн гэх бөгөөд тухайн үед доод давхрын айлын 00-ын өрөөнөөс эмэгтэй хүнийг хүчирхийлж буй чимээг сонссон мөн Номтойбаярын нууц хүү хэмээн яригддаг Н.Мөнгөншагай гурван залуугийн хамт виски барин 10 давхарын айл руу орж явахыг харсан гэх мэдээллийг Цэнхэр үст Цэрэн дэлгэсэн. Харин уг үйл явдлыг харсан цор ганц гэрч Г.Улсболд нь өнгөрөгч сарын 25-ны өдөр гэрийхээ 00-ын өрөөнд нас барсан байдалтайгаар олдсон билээ.

Эдгээр хэргүүдийн гол буруутангаар талийгч Ч.Чамин-Эрдэний ар гэрийхэн болоод Э.Цэрэн нар Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайг нэрлээд байна.

Харин нийгэм даяар гэр бүлийх нь тухай дүүгийнх нь тухай сөрөг мэдээлэл тарааж байгаад “Шарк танк” нэвтрүүлгийн Шарк хэмээн олноо хүндлэгдээд буй “МАК” компанийн захирал Н.Цэлмүүн харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр: “Гэр бүлийн маань нэр хүндэд халдаж биднийг хаа хамаагүй зүйлд хутгаж, гүтгэж байгаад би туйлын харамсаж байна. Аав маань бидэнд эх оронч, Монгол орныхоо төлөө гэсэн ганц л хүмүүжил өгсөн. Тэр утгаараа би компанийнххаа мянга мянган ажилагсад болон тэдний гэр бүлийн төлөө шантралгүй, нэр төртэй энэ ажлыг хийдэг. Дүү маань ч мөн адил даруухан хүнд их тусч тийм л хүү. Буянаараа болно биз дээ. Үнэн хэзээд ялдаг шүү” гэжээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!