Унтаж чадахгүй байвал яах вэ?

Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын хам шинж юм. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг. Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хэрэглэж болно.

1. Зөвхөн нойроо хүрсэн үед л орондоо орж байгаарай. Орондоо ороод 15 минут болоход унтахгүй байвал буцаж босоод нойроо хүрэхийг хүлээнэ. Дахиад унтаж чадахгүй байвал бас дахиад л бос.

01

2. Цаг руу харахгүй байхыг хичээгээрэй.

02

3. Унтах, сэрэх цагийг тогтмолжуулаарай.

03

4. Өдөртөө унтахгүй байхыг хичээгээрэй.

04

5. Унтахын өмнө аль болох тайван орчинд байгаарай. Оройд хүнд хүчир ажил хийх, хэрүүл маргаан хийхгүй байхыг эрмэлзээрэй.

05

6. Орондоо ороод биеээ сул тавьж өөрийгөө чагнаарай. Зүрхний цохилт, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж өдөр болсон ажил хэрэг, бусад асуудлыг бодохгүй байвал сайн.

06

7. Унтахын өмнө их идэхгүй байхыг хичээгээрэй.

07

8. Өөртөө таалагддаг, өмсөхөд л таашаал авах унтлагын хувцас өмсөөрэй.

08

9. Унтахын өмнө телевизор үзэхгүй байхыг хичээх, аймшгийн болон бусад сэтгэл догдлуулсан кино үзэхгүй байх, зөвхөн эерэг тайван кино үзэх, мөн хөгжим сонсоорой.

09

10. Өдрийн ядаргаагаа тайлахын тулд унтахаасаа хэдэн цагийн өмнө хөнгөн дасгал хийх, эсвэл агаарт алхахад нэн тустай байдаг. Үүнийг тогтмол хийж байхыг хичээгээрэй.

10

11. Оройд өтгөн баахуу цай, кофе, шоколад зэргээс татгалзаарай. Мөн эрүүл нойр гэдэг ойлголттой архи тамхи зохицохгүй гэдгийг бодоорой. Орой хамгийн тохиромжтой ундаа бол – өвс ургамлын бүлээн цай, зөгийн балтай бүлээн сүү, тараг юм шүү.

11

12. Унтахынхаа өмнө усанд ороорой.

12


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close