Ким Кардашьяны дүү “Vogue” сэтгүүлд нууцаа дэлгэлээ

Саяхан “Forbes” сэтгүүлд “Хамгийн өндөр орлоготой залуу модель” хэмээн бичигдсэн Ким Кардашьяны дүү Кэндалл Женнер (Kendall Jenner) өдгөө 19 настай билээ. Тэрээр инстаграмын түүхэн дэх хамгийн олон лаякийг нэг л зургаараа цуглуулж шуугиан тарьсан. Түүний “Vogue”  сэтгүүлд өгсөн ярилцлагыг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

kylie-jenner-kendall-jenner-kim-kardashian-teen-choice-awards-2014

-Дөнгөж 20 настай гэхэд нэлээн олон амжилтын эзэн болоод байгаа. Дүү Кайли Женнертэй хамтран гаргасан “Kendall and Kylie хувцасны брэнд олон охидыг байлдан дагуулсаар. Мөн таны оролцоогүй загварын шоу үгүй. Та хамгийн тансаг брэндүүдтэй гэрээ байгуулан, тус брэндийг төлөөлөн загварын тайзнаа алхаж байна?

-Тиймээ, гайхалтай мэдрэмж төрж байна. Амжилтаа ахиулах бол миний зорилго. Би эргэж харахыг хүсэхгүй байна. Зөвхөн урагшлахыг хүсч байна. Гэр бүлийнхээ хөдөлмөрөөр бий болгосон энэ сайхан амжилтыг баллахгүй байхыг хичээж, зорьж явна.

-Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Эгч нарынхаа дэмээр олны танил болсон ч таны гадаад төрх, бие галбир тань олон загвар зохион бүтээгч, бизнесийнхний анхаарлыг татаж байгаа?

-Би их өндөр хүүхэд байсан. Намайг бага байхад анааш хэмээн дууддаг байсан. Тантай санал нэгдэж байна. Би эгч болон аав, ээжийнхээ дэмжлэгтэй энэ өндөрлөгт гарч ирсэн. Өнөөг хүртэл оршин тогтнож байгаа минь миний гадаад төрхтэй холбоотой байж магадгүй.

-Та өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан “Victory’s secret шоуны нэг хэсэг буюу сахиусан тэнгэр болсон?

-Сахиусан тэнгэр болох асуудал өнгөрсөн 2013 оноос эхлэлтэй. Би сахиусан тэнгэр болохыг хүссэн ч бүтэн хоёр жилийн дараа хамтран ажиллах санал хүлээн авсан. Энэ шоуг гэр бүл минь үзсэн. Багаасаа л сахиусан тэнгэр болохыг хүсдэг байсан ч ийм хурдан мөрөөдөл минь биелнэ гэж бодоогүй.

-Гэхдээ та сахиусан тэнгэр болсон шоуны үеэр далавчгүй байсан?

-Тиймээ, далавч зүүхийг хүссэн ч миний өмссөн дотуур хувцсууд далавчгүйгээр бүтсэн. Мэдээж хэрэг дахин боломж олдвол томоос том далавч зүүгээд тайзан дээр алхах байх. Далавч минь хичнээн хүнд байсан ч би инээсээр байх болно.

-Цаашдаа тус брэндтэй хамтран ажиллах бодол байгаа гэсэн үг үү?

-Бодол байгаа. Гэхдээ үндсэн модель, гэрээт моделийн алинаар нь ажиллахаа сайн хэлж мэдэхгүй байна.

-Дэлхийн шилдэг хувцас, загварын брэндүүд энэ оны шоунуудаа толилуулж байна. Та эдгээр шоу болгонд оролцож байгаа?

-Тиймээ. Би 14 настай байхдаа ирээдүйд хэн болохоо тодорхойлсон. “Би ирээдүйд олон улсад танигдсан загвар өмсөгч болно” хэмээн тэр үед өөртөө амлалт өгч билээ. Олон жилийн дадлага туршлага минь ач тусаа өгч байна.

-Та болон таны гэр бүл үргэлж л олны анхаарлыг татдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

-Би багаасаа л олны өмнө өсөн торнисон. Би гэр бүлдээ хайртай. Биднийг хайрладаг хүмүүс бий гэдэгт итгэлтэй байна.

-Та Норт Уэсттэй их дотно байх шиг санагддаг?

-Тиймээ, тэр их хөөрхөн. Заримдаа Нориг харахаар хүүхэдтэй болмоор санагддаг.

-Бодит амьдрал дээр танай гэр бүлийг харьцаа муутай гэдэг. Харин реалити шоуны үеэр л дотно мэт аашилдаг гэлцэх юм. Энэ үнэн үү?

-Чамд их хөрөнгө байсан ч гэр бүлийг худалдан авч болохгүй. Үнэн хэрэгтээ бидэнтэй холбоотой олон мянган мэдээлэл байдаг. Миний гэр бүл камерын өмнө ч жүжиглэдэггүй.

-Кардашьян саяхан амаржиж, хүүтэй болсон. Силас хэнтэйгээ адилхан вэ?

-Нүд, уруул нь ээжтэйгээ адилхан. Ерөнхийдөө аавтайгаа тун төстэй.

-Жастин Бибер таны найз уу эсвэл дурлалт залуу тань уу?

-Зүгээр л найзууд.

-Тэгвэл Орланда Блум та хоёрыг болздог гэх мэдээлэл гарсан?

-Мөн адил найзууд.

-Яагаад таныг залуустай үргэлж холбодог юм бэ?

-Сайн мэдэхгүй юм. Би их нийтэч хүн.

-Энэ асуулт их эвгүй санагдаж магад. Өнгөрсөн онд таны аав хүйсээ солиулж, эмэгтэй хүн болсон?

-Мэдээж хэрэг аавыгаа алдах надад хэцүү байсан. Гэхдээ би аавынхаа сонголтыг хүндэтгэхээс өөр сонголт олдоогүй. Аавынхаа тэврэлт, үнсэлтийг ямар их санаж байна гээч.

-Таны аав нэрээ сольж Кайтлин Женнер болсон. Та аавыгаа хэн гэж дуудаг вэ?

-Хагалгааны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Кайтлин гэж дууддаг. Энэ бүхэн нэгэнт ил болсон бус уу.

Түүний зургуудаас:

01

02

03

04

05

06

07

08

09

10


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!