Алдаж болохгүй залуугийн 10 шинж

Эмэгтэйчүүд энэ амьдралдаа нэгээс дээш  эрчүүдтэй уулзаж, үерхэж дотносдог нь маргаангүй юм. Тэдгээр эрчүүдээс алдаж хэрхэвч болохгүй залуусын шинжийг дурьдвал :

1.Хэн ч харсан нүдэнд дулаахан

01 За нээх их царай зүс яриад яахав. Угаасаа эрэгтэй хүн сармагчинаас жоохон царайлаг байхад л болоод явчихдаг гэсэн. Гэхдээ нүдэнд дулаахан царайлаг хоёр ялгаатай ойлголт шүү дээ

2. Нойрноосоо сэрж чаддаг

02 Эрчүүдийн томоохон асуудал бол нойрны асуудал байдаг. Өглөө эртлэн босч чаддаггүй хүн чамаас түрүүлж босоод өглөөний цай бэлтгэхэд чинь туслах нь юу л бол. Байг гэхэд хааяа ч гэсэн эртлэн босоод чамд амттай өглөөний цай бэлдээд өгдөг эр хүн ч …… Ер нь бол эрт босохгүй бол насан туршдаа бусдаасаа хоцорч явнааа гээд л ойлгочих. Чи ийм хүнтэй насаараа ханилахыг хүснэ гэж үү?

3. Ээжийгээ хайрлаж, хүндэлдэг эр хүн

03 Эр хүний хамгийн анхны хайрласан эмэгтэй бол гарцаагүй тэдний ээжүүд байдаг. Ээждээ хайртай гээд том болчихоод хормойноос нь салдаггүй эрчүүд бас дэмий. Тэд яг л том болсон нялх хүүхэд. Ээжийн дайсан киноны Эрхэмбаярын дүрийг санаж байгаа биздээ. Тиймээс зөвхөн хайрлаж хүндэлдэг эр хүн болхоос биш ээжийнхээ өврөөс гараагүй эр хүн биш шүү.

4. Биеэ даасан

04 Биеэ даасан байдал бол аз жаргалтай харилцааны түлхүүр. Эрэгтэй эмэгтэй хоёрын аль алиных нь хувьд. Биеэ даасан байдал хосын харилцаанд маш том эрх чөлөө урам зоригийг өгч чаддаг.

5.Элдэв янзын асуудалд оролцоод байдаггүй

05 Эрчүүд бага сага асуудалд оролцоод байдаггүй нь тэднийг хайхрамжгүй мэт харагдуулдаг. Гэхдээ тэд дотроо бодчихсон л байгаа. Харин гаднаа хэлэх нь тун цөөн байдаг. Эсрэгээрээ чиний бүхий л асуудалд оролцоод байдаг бол чамайг гартаа оруулах гэсэн эр хүний шинж.

6. Гэр бүл найз нөхөдтэй чинь таарамжтай

06 Чамтай холбоотой хүмүүст таалагдана гэдэг маш том зүйл. Чи сонгохоосоо өмнө найздаа зургийг нь харуулж байсан байж таараа. Эхний удаа таалагдахгүй байсан ч харилцаагаа сайжруулахын тулд байнга хичээдэг байх хэрэгтэй.

7. Чамд үнэн сэтгэлээсээ хайртай байх

07 Хайртай болсон эсэхийг шалгаж баталдаг ямар нэгэн тийм шалгуур байхгүй. Гэхдээ энэ бол хамгийн чухал зүйл. Өөртөө хайргүй хүнийг хайрлана гэдэг аажмаар чамайг алж байгаатай адил. Чи тэрний хувьд бусад бүсгүйчүүдээс хамгийн онцгой нэгэн байх ёстой.

8. Тэр чамайг одоо байгаагаас ч илүү эмэгтэй болох хүслийг төрүүлдэг байх

08 Өөрийн мэдэлгүй чиний гадаад төрх амьдралын хэмнэл чинь маш эрүүл сэтгэл санаа өөдрөг байгаа мэт мэдрэмж чамд байнга төрж эхлэх болно. Энэ бол түүний хүч юм шүү. Тэр чамайг ийм тийм байлгах талаар санаа тавьдаггүй ч чи нэг л мэдэхэд түүнийхээ төлөө илүү гайхалтай эмэгтэй болсон байна.

9. Чамайг эрхлүүлдэг эрэгтэй

09 Эмэгтэй хүн болгон хайртай залуудаа эрхлэхийг хүсдэг.Хэрэв тэр чамайг эрхлүүлэхгүй байгаа бол чи хүйтэн мөстэй амьдарч байгаагаас ялгаа байхгүй.

10. Хүндэлж чаддаг эрэгтэй

10 Хэрэв тэр чамайг хүндэлдэг бол чи найз нөхөд гэр бүл дотроо хамгийн жаргалтай эмэгтэй нь байна. Эмэгтэй хүнийг хүндэлдэг эрэгтэй бүдүүлэг соёлгүй хувийн ухамсаргүй байх үндэслэл байхгүй юм.

Иймээс охидоо дээрх шинжүүдтэй эр хүнийг олсон бол түүнийг алдаж болохгүй шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!