Эрчүүдийн секс зурхай

Орд ордны эрчүүдийн зан чанар болон хайр сэтгэл, сексийн амьдралынх нь тухай зурхайг хүргэж байна. Чиний хайрт чинь юуны орд вэ? Та битгий уурлаарай.

Хонины ордны эрчүүд

Тэр аз жаргалын эрэлд мордвол хана хэрмийг ч нураана. Эр Хонь ямар нэг агуу үйл, үзэл санаа эсвэл хэн нэгний төлөө өөрийгөө золиослох хандлагатай. Дурлалт бүсгүйнхээ төлөө амь насаа үгүй юмаа гэхэд өөрт байгаа эрхэм зүйлээ байнга золиослодог.

01

Авах юм нь араар тавих дургүй. Гэхдээ секс хийж байхдаа их эмгэнэлтэй царайлдаг, эцсийн удаа хийж буй мэт дүртэй. Ууртай ч ухаалаг. Хайр дурлалын асуудал дээр чанга, хүн энэ насандаа ганц л дурлах ёстой гэж үздэг. Хайртай хүнээ хэзээ ч явуулахгүй гэнэ, ядаж л амьсгалж байгаа цагтаа. Адал явдал хайгч. Бэлгийн хандлагын хувьд гетеросексуал.


Үхрийн ордны эрчүүд

Энэ ордонд төрсөн эр өөртөө нэн итгэлтэй. Яагаад гэвэл өөрийгөө сул, дорой эм хүний ганц өмөг түшиг гэдэгт 100 % итгэлтэй байдаг. “Би л байхгүй бол тэр юу ч хийж чадахгүй, аяга хоолоо ч халбагадаад идэж чадахгүй” гэж боддог. Иймээс сав л хийвэл бүхнийг зааж сургамжилж, эм хүнийг өөрөөс нь аврах хэрэгтэй гэж үздэг.

02

Тэр бүсгүй хүнд ихэнхдээ эцгийн хайраар ханддаг. Эр Үхэр яг л хад чулуу шиг мөнх, хөдөлшгүй, ганхашгүй. Түүнээс гэнэтийн бэлэг, ер бусын алхам хүлээгээд дэмий. Сексэд стандарт байрлалыг эрхэмлэдэг. Зөвхөн согтуу үедээ л араар тавьдаг. Дараа нь үүндээ ихэд зовж шаналан, өөрийгөө зэмлэж хараадаг. Бэлгийн хандлагын хувьд гетеросексуал.


Ихрийн ордны эрчүүд

Тэр бусдаас онцгой, жирийн бус этгээд. Яагаад ч юм өөрийн амьдралд дор хаяж хоёр хүн байх ёстой гэж үздэг. Нэг нь түүний амьдралын хань, нөгөө нь дотор хүн. Хэрэв тэр үргэлж дотоод дуу хоолойтойгоо ярьдаг зуршилтай бол хүний хань ижлийг (хайртай бүсгүйг) үнэхээр өрөвдмөөр. Ийм хүнд байсхийгээд л таагүй явдал учирч байдаг.

03

Их аж ахуйч. Сав суулгаа ч угаачихна. Түүний бодлоор харилцаанд хамгийн чухал нь сэтгэлийн дотно холбоо юм. Эр Ихэр хэдийгээр даруу, энгийн мэт дүр эсгэдэг ч үнэндээ бол маш тачаангуй. Араар тавих хандлагатай. Харин нэг сайн тал нь сексэд хувиа хичээдэггүй, амрагтаа таашаал өгөх дуртай. Хэрэв тэгж чадахгүй бол бухимддаг. Бэлгийн хандлагын хувьд заримдаа бисексуал.


Мэлхийн ордны эрчүүд

Мэлхийн ордныхон ихэнхдээ азгүй, бүтэлгүй эрчүүд байдаг. Амьдралд хөл алдах нь ховор хэдий ч, өөрийнх нь хүсэл зоригоос эсрэг санаа бодолтой хүмүүстэй хэзээ ч эвлэрдэггүй, саад бэрхшээлийг боломжийнхоо хэрээр өөрийн бодож төлөвлөсөн хэмжээнд л даван туулж чадна. Энэ чанар нь тэднийг зарга зальхайд гаргуун гэж санагдуулахаар хурц тодоор илэрдэг. Айж балмагдсан мэлхийнүүд өрсөлдөгчөөсөө өрсөж довтолгоонд орж чадах боловч ихэнх тохиолдолд өмнөө буй аюулыг мэдэрмэгцээ аливаа бүхнээс илүү их хямгадан бөөцийлдөг гэр орондоо буюу үүрэндээ гүйн ордог.

04

Үүнээс гадна тэд бяр чадал нь амтагдсан, өөртөө итгэлтэй хүн болж харагдах гэж бусдыг “доош хийхээс” хэзээ ч буцдаггүй зантай. Үнэн хэрэгтээ бол ганцаараа өөрийн тааваар, “эзэнгүй арал дээрээ” амгалан тайван байдалд оршин тогтнохыг хүсдэг хүмүүс. Амьдралдаа арчаатай, арай дэндүү гэмээр аж ахуйч. Харахад гэр бүлсэг хэрнээ хэрэв бэлгийн амьдралдаа сэтгэл дундуур бол хань ижлээ араар нь тавьж эхэлдэг. Хоёр эмэгтэйд нэг зэрэг дурлаад зовж шаналж мэднэ. Сексэд өөрийгөө умартаж, амрагтаа таащаал өгөхийг хичээдэг. Гэхдээ амраг нь юунд дуртай, юу түүнийг өдөөдөг талаар сонирхдоггүй. Хайртдаа цэцэг, үнэртэй ус зэрэг гоё бэлэг өгөх дуртай. Заримдаа гэнэт хачин алхам хийдэг. Хойшид гарах үр дагаварын талаар бодож тунгаалгүй нууц амрагаа эхнэртэйгээ танилцуулах зэргээр. Бэлгийн хандлагын хувьд голдуу гетеросексуал.


Арслангийн ордны эрчүүд

Энэ ордны эрчүүд гайхамщигтай. Тэд дэндүү биеэ тоомтгой, өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьж өргөмжлөх хандлагатай. Хэрэв түүнийг бишрэн шүтэхгүй бол агуу бүтээлийг нь (дуу, шүлэг) үл тоовол тэр таныг моралийн хувьд устгачихна. Бяцалж орхиод тоох ч үгүй яваад өгнө. Арслан “би бол малчин, харин хүүхнүүд бол хонин сүрэг” гэдэг.

05

Тэр өөрийгөө Цезарь (Тутанхамон, Геракл, Ленин…) гэж үздэг. Тэр эзэмдэж, захирч чаддаг. Сексэд ийм тийм гэж хэлэхэд хүндрэлтэй. Гэхдээ өөрийг нь тоосонд эм хүн баярлах ёстой гэж тэр боддог. Бүсгүй хүнд юу хэрэгтэй, эм хүний аз жаргал юунд оршдогийг мэдэх дэлхийн цорын ганц эр гэж өөрийгөө боддог. Хэрэв та магтаал сайшаалаа харамлавал дуусах нь тэр. Бэлгийн хандлагын хувьд заримдаа бисексуал.


Охины ордны эрчүүд

Буд гарагийг жолоодогч эл ордныхон оюунлаг хүмүүс. Хувийн амьдралыг нь өөд татах, өөрийг нь хөгжүүлэх бүхий л зүйлийг тэр сонирхдог. Ялангуяа хүнтэй анх харьцахдаа түүний санхүүгийн байдлыг сонирхдог. Охины ордны эрчүүд нэлээд туршлагатай. Тэр амрагаа сонгохдоо гаргуун, бараг л алддаггүй. Ямар ч зүйл дээр алдаагаа давтана гэж үгүй. Тэр ор дэрний асуудлыг эрүүл, хэвийн амьдралын салшгүй хэсэг гэж үздэг. Туршлага сайтай эмэгтэйг сонгодог. Ингэснээр хамтдаа туршлага солилцож, сексийг илүү судална гэж боддог. Охины ордны эрчүүд боломжтой л бол хэзээ ч сексээс татгалздаггуй.

06

Эл ордны эрчүүд гоонь байх нь элбэг. Ажилдаа бүхий л анхаарлаа хандуулдаг тул сексийн амьдралаа хоёрт тавих нь бий. Хэдийгээр тэр сексийн амьдралд эмэгтэйчүүдийг гайхшруулж чадахгүй байж болох ч амар амгалан, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж чаддаг. Учир нь тэр эмэгтэй хүнд эелдэг хандаж, халамжлахдаа сайн. Түүнтэй огт танихгүй эмэгтэй сээтэгнэх юм бол сээтэгнэлийг нь бараг л хүлээн авахгүй. Иймэрхүү хөнгөн зүйл түүний сонирхол биш. Тэр эмэгтэйчүүдийн ангууч бус. Харин өөрийг нь ангуучлаасай гэж хүсдэг. Тэр сексийн хамтрагчийн хувьд найдвартай, тогтвортой байж чаддаг. Хэдийгээр тэр романтик өдөөн хатгалтууд хийж чадахгүй ч үнэнч хамтрагч.


Жинлүүрийн ордны эрчүүд

Энэ ордны эрчүүд анхааралтай, эелдэг, ялдам, найрсаг улс. Ер нь нэг үгээр хэлбэл “онцсайн” жаалууд. Тэд өөрсөддөө нэг их анхаарал шаардахгүй. Даруу төлөв байдал нь бусдыг өөрийн эрхгүй татдаг. Гэхдээ заримдаа энэ байдлаас болоод тэд өөрсдийгөө голох, дорд үзэх явдал гардаг. Ийм үед тэднийг гар дээрээ өргөж, энхрийлмээр санагддаг.

07

Орон дотроо маш янаг халуун. Сэтгэлийн хэт хөдөлгөөн, догдлолоос болоод секс нь секс бищ харин нулимстай тэврэлт болж хувирдаг. Сексэд учиргүй шунадаггүй. Түүнгүйгээр байж чадна. Гэрийн хоол, дулаан хөнжил, тавлаг орон гэр байхад тэдэнд хангалттай. Хөгширсөн хойноо тэвчихийн аргагүй болж мэднэ. Яагаад гэвэл хүүхэд насандаа буцан очиж эрхэлж өгнө. Бэлгийн хандлагын хувьд гетеросексуал.


Хилэнцийн ордны эрчүүд

Энэ ордны эрчүүд ганц л юм боддог, гэхдээ бүсэлхийнээс доогуур шүү. Сексэд ёстой “нугасгүй” тэгээд бас дээр нь “тархигүй” улс гэж хэлж болно. Харин авах юм нь маш тэвчээртэй. Бүсгүй хүн нулимс урсган хүнд хэцүү хувь тавилангаа ярихыг сонсоход үргэлж бэлэн. Өрөвдөж буй дүр үзүүлэн цуг уйлж ч магад. Гэхдээ энэ бол тактик. Өөрөөр хэлбэл тэр таны итгэлийг олж, ор луугаа чангаахыг завдана.

08

Харин маргааш өглөө таны утсыг асуухаа мартчихдаг. Сексийн тал дээр зэмлэл шүүмжлэл сонсохыг хүсдэггүй. Тэд бол жинхэнэ мастер. Хэрэв та эхний удаа ханамж аваагүй бол тавьтал чинь тамлаж өгнө дөө. Тэдний агуу тачаал, уран сэтгэмжийг хангах хүн ховорхон. Хэрэв тийм хүнтэй учирвал сексийн дэвтэр дээрээ улаанаар тэмдэглэж дугуйлна. Бэлгийн хандлагын хувьд гетеросексуал.


Нумын ордны эрчүүд

Тэд “хамгийн щилдэг, хамгийн гоё бүхэн надад болон манай гэр бүлийнх байх ёстой” гэсэн зарчим баримталдаг. Гэр бүл, орон гэрээ хангалуун чинээлэг байлгахыг хичээдэг. Иймээс ашиг орлоготой гэсэн болгонд оролцож явдаг. Тэдний хувьд ажил, бизнес тэргүүн байранд. Харамч биш. Бие сэтгэлээр цоглог. Үргэлж ийм байдаг нь заримдаа жаахан дургүй хүргэдэг. Секс хийхдээ хүртэл түргэн бөгөөд хөгжөөнтэй, яг л пионер шиг.

09

Аль болох олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Өөрөөр хэлбэл дарга, удирдлага болон доод тушаалынхандаа гайхуулах юмтай байх гэж тэр. Хэрэв эхнэр нь олон хүүхэд төрүүлж өгвөл алт мөнгө, шуба бэлэглэж, амралтын газар амраах гээд жаргаана даа, жаргаана. Тэр бүү хэл хэзээ ч араар тавихгүй. Өрх гэрийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарладаг учраас. Гэхдээ нумын ордны эрчүүд сексийн жаргалыг хөгширч байхдаа л ойлгодог. Харин тэр үед “дээдэх нь хүссэн ч доодох нь чадахаа байдаг”. Бэлгийн хандлагын хувьд гетеросексуал.


Матрын ордны эрчүүд

Тэд өөрсдийгөө өргөмжлөх дуртай, агуу Эзэн гэж үздэг. Эмэгтэйчүүдийг “урт үстэй, богино ухаантай” гэж боддог. Тэгээд “эм хүний байх газар зөвхөн галын өрөө. Яахав мартын найманд л саналаа хэлэх эрхтэй” гэдэг. Зарим Матар эцэг болохоос ухаангүй айдаг тул амрагаа хөл хүндтэй болсныг мэдээд элдэв юм ярилгүй зугтчихаж мэднэ. Гэхдээ “миний агуу их зорилгыг чиний наад тахианых шиг тархи ойлгохгүй” гэж хэлэхээ мартахгүй.

10

Орон дотроо заримдаа садомазохист авирладаг. Амраг бүсгүйдээ таашаал өгөх санаа толгойд нь орж ирдэггүй. Тэд сексийн үеэр өөрсдийгөө л биширч байдаг. Энэ ордны эрийг өөртөө татахын тулд түүнийг тахин щүтэж, өвөрмөц содон магтаалыг зай завсаргүй урсгах хэрэгтэй. Гэхдээ хэрэв та нэг хэлсэн магтаалаа дахиж ганц л давтвал юу ч хэлэлгүй, тайлбарлалгүй яваад өгчихнө. Бэлгийн хандлагын хувьд заримдаа бисексуал.


Хумхын ордны эрчүүд

Энэ ордонд төрсөн эрчүүдийг гоо зүйн мэдрэмжтэй, соёлтой боловсон гэж хэлж болно. Гэхдээ хувиа хичээгчид. Биеийн болоод оюуны эрх чөлөөг эрхэмлэдэг. Сайн боловсрол эзэмшиж чадвал оюун ухаанаараа гайхагдана. Өөлөх юм гэвэл чалчаа. Хорвоогийн бүх юмны талаар эцэс төгсгөлгүй чалчиж ханахгүй улс.

11

Олны анхаарлын төвд байх дуртай. Маш дурламтгай, харин шинэ амраг нь оюуны чадавхиар гавихгүй бол дороо уйдчихдаг. Тэд эм хүнээс илүү ухаантай, илүү дээр улс гэж өөрсдийгөө тооцдог. Сексэд шинийг сэдэхдээ гарамгай. Бие тэнхээ дажгүй байгаа цагт араар тавьсаар байх болно. Бэлгийн хандлагын хувьд гетеросексуал.


Загасны ордны эрчүүд

Зурхайн энэ ордонд төрсөн эрчүүд бол биежсэн загас л гэсэн үг. Маш шаламгай, хэзээ ч баригдашгүй, яг л загас шиг. Иймээс хэрэв араар тавибал та хэзээ ч энэ тухай олж мэдэж чадахгүй. Ер нь тэд нэн нууцлагдмал улс. Зөвхөн орон гэртээ л үнэн нүүр царайгаа гаргаж, илэн далангүй, чин сэтгэлээсээ байдаг.

12

Хэт мөрөөдөмтгий тул биелээгүй мөрөөдөл, хэрэгжээгүй төлөвлөгөөнөөс болоод үе үе сэтгэлээр унаж, гутарч гуньдаг. Сексэд цаг үргэлж цоо шинийг эрж хайж, турших дуртай. Зарим Загас гэрлэж, үр хүүхэдтэй болсон хойноо ч тэсэхгүй нууцаар хүүхэн шуухан эргүүлсээр байдаг. Бэлгийн хандлагын хувьд заримдаа бисексуал.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close