Таныг амгалан тайван болгох 8 вебсайт

Дараах 8 вебсайт чамайг орчноосоо тусгаарлагдан, стрессээсээ салж, анхаарлаа төвлөрүүлж, гүнзгий амьсгаа авахад туслах болно. Ачаалал ихтэй , шахуу цагийн хуваарьт баригдсан үедээ мөн сэтгэл санаа тогтворгүй, таагүй байх үедээ эдгээрээс хүссэнээ шилээд сонсож байгаарай.

1. 2 минутын “сул зогсолт” – DoNothingFor2Minutes.com

01 Дараачийн 2 минутын турш чи юу ч хийх ёсгүй. Зүгээр л бүх биеэ суллаад, дэлгэцэн дээрх далайн давлагааг ширтэж өөрийгөө хэсэг чөлөөл. Энэ хугацаанд компьютерийн товчлуур, маузандаа гар хүрэх л юм бол, 2 минут чинь ахиад эхлэх болно. 2-хон минут ч зүгээр сууж тэвчихээ байсан өөрийгөө хараад чи лав гайхна даа. Дасгал болгож өдөр тутамдаа хийсээр оюун санаагаа стрессээс салгаарай.

2. Тайвшир – Calm.com

02 Хааяа бүх зүйлээ хаяад хүссэн зүгтээ зугтаачихмаар санагдах үе байдаг уу? Calm.com чамд 25 төрлийн байгалийн үзэгдэл бүхий орчин луу хэсэгхэн зуур оюун санаагаараа зугтаачихаад ирэх боломжийг олгоно. Чи манан татсан намрын ой, борооны дараах ойн шугуй, нарлаг голын хөвөө гээд хаашаа л бол хаашаа явж болно. Орчноо бас бясалгах минутаа сонгоод (2-20 минутын сонголттой) завсарлага аваад үзээрэй.

3. Чамд дутагдаад байсан чимээ – Simplynoise.com

03 Энэ вебсайтад ямар нэг байгалийн чимээ байхгүй. Харин “цагаан”, “ягаан”, “бор” чимээнүүд бий. Чимээ болгон ашиглагдсан давтамжаараа ялгаатай бөгөөд өөр өөрийн үүрэгтэй. Жишээ нь, цагаан чимээ хамгийн өргөн спектрийг хамарч гадны чимээг тусгаарладаг учир анхаарал төвлөрсөн ажил хийхэд тустай. Харин бор чимээ нь гүн, “дүлий” маягийн бөгөөд унтахдаа, хүүхэд бөгөөд тэжээвэр амьтныг тайвшруулахад, чих дүнгэнэх чимээнээс салахдаа ашиглаж болно.

4. Зүгээр л бороо – rain.simplynoise.com

04 Бороонд чиний стрессийг “угаах” боломжийг олгоорой. Цахилгаан цахих, аянга ниргэх, тэнгэр дуугарах чимээг нь өөрийнхөө хүссэнээр ихэсгэж эсвэл багасгаж болно.

5. Сэтгэлээ онгойлго – RainyMood.com

05 Rainy Mood нь хамгийн алдартай бөгөөд хамгийн түгээмэл ашиглагддаг, чимээний вебсайт юм. Чи эндээс шиврээ, аадар, нартай гээд төрөл бүрийн бороог шувуудын жиргэх чимээ юм уу, аянга цахилгаантай нь тохируулан сонсож болно. Мөн энэ вебсайт тэр чигтээ үнэгүй гэдгээрээ давуу талтай.

6. Өөрийгөө кафед суугаа мэтээр мэдэр – Coffitivity

06 Кофе шопод суухаараа бүтээмж нь дээшилдэг хүмүүс байдаг. Хэрвээ чи тэдний нэг бол Coffitivity –г өөрийнхөө халаасны кофе шоп гээд ойлгочих. Энэ вебсайтыг хүрээлэн буй орчны чимээ хүний сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлдгийг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээжээ. Энгийн хэрэглэгчид өглөөний цай, өдрийн цайны чимээ болон их сургуулийн кафены чимээг сонсож болно. Харин Бразилийн түргэн хоолны кафе, Парисийн лоунж зэрэг нэмэлт чимээнүүдийг зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчид сонсох боломжтой.

7. Байгалийн чимээний микс – naturesoundsfor.me

07 Энэхүү вебсайтын бусдаас ялгарах онцлог нь чи өөрийнхөө хүссэн 4 төрлийн байгалийн чимээг сонгон нэг дор сонсож болдогт оршино. Далайн давалгааг хүүхдүүдийн инээлдэн гүйлдэх чимээ мөн цахлайн гуагчих дуутай хослуулан сонсож өөртөө тохирсон төгс орчинг бүрдүүлвэл ямар вэ? Мөн чи өөрийнхөө бүтээсэн чимээний хослолыг татаж аваад, интернэтгүй үедээ ч сонсож болно. Ганцхан чамд зориулагдсан чимээ ямар ч дуунаас илүү их таалагдана гэдэгт итгэлтэй байна.

8. Анхаарал төвлөрүүлдэг тусгай хөгжим – FocusAtWill.com

08 Хүний анхаарлыг хийж байгаа зүйлд нь 400 хувь төвлөрүүлэх чадвартай, мэдрэлийн шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан бүтээгдсэн төрөл бүрийн хөгжимнүүдийг энэ вебсайт чамд санал болгох болно. Энд байгаа хөгжимнүүд оюун бодолтой нэгэн бүхэл мэт нэвт уусдаг учраас чамд огт саад болохгүй байхаар зохиогджээ. Trial хувилбарыг нь татаж аваад туршаад үзээрэй.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй