Амьдралаас заавал мэдрэх 10 төрлийн үнсэлт

Үнсэлт гэдэг чиний амьдралд өнгө нэмэх сайхан зүйлсийн нэг яах аргагүй мөн. Тиймээс өдөр бүр хэн нэгнийг үнсэж байх хэрэгтэй. Хайртыгаа, гэр бүлийнхнийгээ, хүүхдээ, найзыгаа заримдаа бүр танихгүй хүнийг ч үнсэж амьдралын сайханы зах зухаас мэдэрч болох юм. Ингээд амьдралдаа заавал туршиж үзэх хэрэгтэй, таныг аз жаргалтай болгох 10 төрлийн үнсэлтийг хүргэж байна.

1. Анхны үнсэлт

01 Цөөхөн хэд л байдаг гайхамшигтай зүйлсийн нэг бол анхны үнсэлт. Ихэнх анхны үнсэлтүүд онцгүй байдаг ч энэ ховорхон тохиох гайхамшигийг ахин бүтээж бас болно. Учир нь зөвхөн өсвөр насандаа хэн нэгэн хөвгүүнийг үнсэж байсан чинь анхны үнсэлт болоод тэр чинь онцгүй байсан бол үүнийг битгий тоо. Хайрттайгаа учраад үнссэн анхны үнсэлт чинь ч бас гайхамшигт ид шидийн үнсэлт чинь мөн. Бас хүүхдээ төрмөгц үнссэн анхны үнсэлт гээд л олон анхны үнсэлтүүд бий.

2. Эскимо үнсэлт

02 Эскимо үнсэлт нь гэр бүлийн гишүүддээ чиний хайрыг илэрхийлэх хамгийн сайхан үнсэлтүүдийн нэг байх болно. Энэ нь хэн нэгэн хайртай хүнээ тэвэрч аваад хамарнуудаа хооронд нь үрж эрхлэлдэхийг хэлнэ. Нэг ёсондоо хамраараа үнсэж байгаа юм. Хөөрхөн байгаа биз?

3. Франц үнсэлт

03 Энэ үнсэлт нь маш нойтон мэдрэмж төрүүлэх бөгөөд хайртынхаа хэлийг өөрийнхөөрөө “үдэшлэгт” урьж байна л гэж ойлгоход болно. Сонгодог төрөлдөө ордог энэ үнсэлт нь та хоёроос ур чадвар шаардах ч санаа зовох хэрэггүй. Зүгээр л хүссэнээрээ туршиж үзээд дадлагажих нь ч бас хөгжилтэй шүү.

4. Эрвээхий үнсэлт

04 Эцэг эхийн хайраа илэрхийлэх үнсэлт юм. Хуриман дээр чинь чамайг аав чинь зөөлнөөр үнэрлэх тэр мөч үнэхээр гайхалтай. Мөн хайрттайгаа хамтдаа бяцхан үрээ үнэрлэх чинь бас хамгийн хайр татам үнсэлт байх болно. Энэ бол бидний нэрлэж заншсанаар үнэрлэх юм.

5. Шивнээ үнсэлт

05 Энэ нь эрхлэлдэн нэг нэгэн рүүгээ аажмаар дөхөөд чихэнд нь хайрынхаа үгсийг зөөлнөөр шивнэмэгц хайрт чинь чамайг үнсэхийг хэлж байгаа юм. Гэхдээ энэ үнсэлтийн үед орчин бүрдсэн байх хэрэгтэй буюу та хоёрын анхаарал өөрсөд дээрээ л төвлөрсөн байх хэрэгтэй.

6. “Хүн аалз” үнсэлт

06 Хүн аалз кинон дээр Мэри жейнийг үнсдэг хэсгийг хараад ямар гоё юм бэ? гэж бодож байсан уу? Тэгсэн хэрнээ одоо болтол туршиж үзээгүй байгаа юм биш биз. Тэгвэл өнөөдөр туршаад үзээрэй.

7. Сахиусан тэнгэрийн үнсэлт

07 Сайхан үнсэлт болгон заавал уруул дээр бий болдоггүй. Тиймээс сахиусан тэнгэрийн үнсэлт гэгдэх хайртынхаа нүдэн дээр үнсэх үнсэлт ч бас сайхан шүү. Мөн нүдэн дээр үнсэхээс гадна хүзүү, гар, мөр зэргээр үнсэх ч бас романтик.

8. Цус сорогч үнсэлт

08 Хайртынхаа хүзүүн дээр яг л кинон дээр цус сорогчид хүний хүзүүг сордог шиг сорж үнсэхийг хэлнэ. Үүний дараа ул мөр үлддэг ч гэсэн санаа зовох хэрэггүй биз ээ, тийм үү?

9. Халуун болон хүйтэн үнсэлт

09 Энэ үнсэлтийг туршиж үзэхдээ хайрттайгаа суугаад халуу бас хүйтэн юм уусныхаа уруулаа нийлүүлээд үнсээрэй. Уруулнууд чинь уулзахдаа өвөрмөц мэдрэмж төрүүлэх болно.

10. Зүгээр л цорвойлго

10 Энэ үнсэлт заавал хосуудын дунд байх албагүй. Дүүтэйгээ, хүүхэдтэйгээ байсан ч болно. Үүний тулд зүгээр л хоёул хошуугаа цорвойлгоод нийлүүл. Дараа нь ямар хөөрхөн харагдаж байгааг нь хэлж өгөөрэй. Яг одоо чамд хэн нэгнийг үнсмээр санагдаж байна уу? Тэгвэл сайн байна. Юунд ч санаа зоволгүй очиж үнсээд хайрыг мэдрээрэй.