in

Гайхалтай амжилт авчирсан бизнесийн 10 санаа

Өдөр бүр та бидний тархинд 40.000 – 60.000 бодол эргэлдэж байдаг. Тэдгээрээс асар их мөнгө олж ч мэдэх сонирхолтой олон санаа гарахыг үгүйсгэх аргагүй билээ. Тэгвэл толилуулж буй эдгээр бизнес санааны зарим нь анх сонссон хүнд хачирхалтай, хэзээ ч бүтэмгүй санагдаж болох ч гайхамшигтай амжилт дагуулсныг тодотгоё.

1. Эмээгийн жороор хийсэн чанамал

01 Эмээгийн нууц жороор хийсэн SuperJam чанамал Их Британий чанамал үйлдвэрлэлийн 10% – ийг хангадаг. 100% жимсний амтат чанамалын бизнесийг Fraser Doherty 14 настайгаасаа эхлүүлсэн түүхтэй.

2. Нохдод зориулсан нарны шил

02 Roni Di Lullo – гийн санаачилсан Doggles нарны шилийг мэдэхгүй хүн ховор. Нохойн үүлдэр болгоны толгойнд тааруулан хийдэг энэ нарны шил нохойн тань нүдийг нар салхинаас хамгаалахаас гадна загварлаг харагдуулна. Тэрээр нохойнхоо нарны гэрэл рүү онийж хардаг байснаас санаа авч энэ бизнесээ эхлүүлсэн юм.

3. Сантагийн захидал

03 Хойд туйлаас Санта өвөөгийн нэрээр захидал илгээдэг. Хэлэхийг хүссэн зүйлсээ Сантагаар дамжуулуулах энэ захидлыг зөвхөн Зул сарын баяраар ч биш төгсөлтийн баяр, хуримын ёслол зэрэг амьдралд тохиох аливаа тэмдэглэлт өдрүүдээр ч гэсэн илгээдэг. 2002 оноос хойш 315.000 гаруй захидал илгээсэн ба нэг захидал нь $9.95 ам.доллар байдаг ажээ.

4. Цацагт хяруулын хуванцар яс

04 Цацагт хяруул болон тахиа шувууны цээжний хэсэгт ийм нэгэн гурвалжин яс байдаг ажээ. Тэр ясыг Талархлын баяраар хоёр талаас нь татан хугалахдаа хүслээ шивнэдэг уламжлалтай. Гэвч энэ боломж хүн бүрт тохиодоггүй. Тиймээс Ken Ahroni энэ ясны жинхэнээс нь ялгагдахааргүй хуванцар хувилбарыг худалдаанд гаргасан нь багагүй ашиг олжээ.

5. Халаадаг дэр

05 «Millionaire Mommy» номын зохиолч Kim Lavine – ийн нөхөр ажилгүй болоход тэрээр өрх гэрээ авч явахын тулд ийм нэгэн санааг олсон юм. Энэ нь богино долгионы зууханд халааж болдог эмчилгээний дэр байлаа. Бүхэл үрээр хийсэн дэр дулаанаа удаан барихаас гадна сайхан амрахад тусалдаг. Энэ санаа нь маш богино хугацаанд асар их орлого оруулжээ.

6. Диваажингийн захиалга

06 Итгэмээргүй ч энэ бизнес маш олон хүний сонирхлыг татсан юм. Диваажингийн захиалгыг Nathan Davis болон Edgar Kim нарын хоёр найз тоглоомоор эхлүүлсэн ч итгэмээргүй амжилт олж тухайн жилийнхээ онцлох гарааны бизнес болжээ. Диваажинд захидал илгээхэд дунджаар $13 ам.доллар байдаг ажээ.

7. Амьгүй амьтан

07 Gary Dahl – ийн санаачилсан жирийн л нэг чулууны бизнес 1975 оноос эхтэй. Найзуудынхаа гэрийн тэжээмэл амьтдынхаа тухай гомдоллохыг сонссон түүнд яагаад амьгүй хэрнээ амьтай мэт гэрийн тэжээмэл амьтан байж болохгүй гэж гэсэн санаа төржээ. Ингээд эхний 6 сарын худалдаагаараа $15 сая ам.долларын ашиг олсон гэнэ.

8. Нохойн жогорхой цэвэрлэх үйлчилгээ

08 Энэ төрлийн бизнест хөл тавьсан цөөнгүй хүний нэг нь Matthew Osborn юм. Тэрээр энэ бизнесээ нэг л өдөр саятан болгоно чинээ санаагүй явсан гэнэ. 1987 оноос эхэлж нохойн ялгадас цэвэрлэж эхэлсэн ба цагт $6 ам.доллар олдог байжээ. Тэрээр өөрийн амьдралаараа ном хүртэл гаргасан байдаг.

9. Мууранд зориулсан суултуур

09 Гурав болон түүнээс дээш настай мууранд зориулсан энэ суултуурт онцгой зүйл ховор ч гэртээ муур тэжээдэг хүмүүсийн анхаарлыг их татсан юм. Суултуурны доор ялгадсыг нь цэвэрлэх химийн бодистой.
Энэ бүтээгдэхүүн $34.99 ам.долларын үнэтэй.

10. «Life is Good»

10 Ах дүү John – ийнхон «Adventure Time» кинон дээр гардаг энэ өгүүлбэрийг ашиглан бэлэн хувцасны компаниа нээсэн нь итгэмээргүй амжилт олжээ. 2011 онд тэд $100 сая ам.долларын ашиг олж байлаа. Өнөөдөр «Life is Good» брэнд АНУ-ын 50 мужаас гадна дэлхийн олон оронд инээмсэглэл түгээсээр байна.

Хэрэв та Game of Thrones – ийг үздэг бол… (Заавал уншаарай)

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм