in

Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч хожигдолгүйгээр сагсанбөмбөгийн Дээд лигийн аварга боллоо

© Үндэсний Дээд Лиг

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн эрэгтэй төрөлд Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч хожигдолгүйгээр түрүүлж аваргын цомыг өргөлөө.

© Үндэсний Дээд Лиг

Шигшээ цувралын дөрөв дэхь тоглолтонд Уурхайчид баг 88-85 харьцаагаар хожсоноор анх удаа Дээд лигийн аварга болов.

© Үндэсний Дээд Лиг

Харин финалын MVP буюу шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчоор Пендарвис Уиллиамс тодорлоо.

© Үндэсний Дээд Лиг

Эрэгтэй Дээд лиг ийнхүү өндөрлөж байгаа бол эмэгтэй Дээд лигийн тоглолтын шигшээ цувралд 3-1 харьцаагаар Улаанбаатар Амазонс баг илүүрхэж байна. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт нөгөөдөр болно.