in

Ха хаХа ха

Төмөр хатагтай Солонго: Эхнэртэй юм байж “Сайн уу хөөрхөнөө” гэж чат бичдэг залуучуудын нэрсийг зарлана

Өөрийн гэсэн өнгө төрх, амьдралын хэв маягаараа олны анхаарлыг татаж байгаа Азийн аварга фитнесс бикини модел, фитнессийн хувийн багш, дасгалжуулагч Ш.Солонго цахим орчинд тун идэвхтэй нэгэн.

Тэрбээр Төмөр Хатагтай гэх нэрнийхээ талаар “Хүмүүс намайг Төмөр хатагтай Солонго нэрээрээ алдаршсан сошиал од гэж бичээд байгаа юм.

Би бол Азийн фитнесс бикини модель, фитнессийн хувийн багш, дасгалжуулагч, мэргэжлийн тамирчин хүн. Бас Монголын хамгийн анхны хүндэт донор тамирчин.

Анх фитнессээр хичээллэж байх үед ихэнх хүмүүс фитнессийн тухай ойлголт багатай байсан. Төмөр өргөөд байж байгаагаар л төсөөлдөг, биеийн хүчний ажилд сайн, булчин шөрмөс болсон, эрэгтэйлэг ч гэх юм уу тийм охид явдаг гэсэн ойлголттой байсан л даа.

Тэгээд л найзууд маань “Ийм турьхан хэрнээ яах гэж төмөр өргөөд байдаг юм” гэнэ. Утсаар ярихдаа хүртэл “За төмрөө өргөөд л байна уу, төмөр хатагтай минь” гээд л. Яваандаа төмөр хатагтай гэдэг нэрэндээ дасаад өөрөө ч дуртай болсон.” хэмээн тайлбарлаж байсан юм.

Тэгвэл энэ удаад фитнессийн хувийн багш, дасгалжуулагч Ш.Солонго өөрийн цахим хуудсаар дамжуулан “”Эхнэртэй юм байж Сайн уу хөөрхөнөө гэж чат бичдэг залуучуудын нэрсийг зарлана.” хэмээн бичсэн нь олон залуусыг сандаргаад авав бололтой.