Заяаны ханьтайгаа учирсны чинь 10 баталгаа

Аливаа шийдвэрт хүрэхдээ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ аль болох хойш тавих хэрэгтэй ч энэ тохиолдолд харин ч дээрх хоёроо урдаа гаргаж тавиад сайн ажиглах нь зүйтэй.

Нэгэн биенийхээ нөгөө талтай учирсан тохиолдолд сэтгэл, мэдрэмжээ л дагах нь зөв байдаг.  Үнэн нь гэвэл цор ганц тэр хүн чамд тодорхой хэдэн мэдрэмжийг төрүүлнэ. Яг ямар вэ гэвэл:

1. Нисэх гэж байгаа мэт аз жаргал

0
Гоё бэлэг аваад, ажлын амжилтаараа бахархаад төрдөг тэр аз жаргал биш шүү. Чин зүрхнээс чинь ундрах аз жаргалыг хэлж байна. Өдөр бүр чи өөрийгөө аз жаргалтайгаар мэдэрнэ. Магадгүй тэр чамайг гомдоох зүйл хэлсэн ч чамд тэр нь таалагдана. Чи баярлана.

2. Амьдарч байгаадаа, түүнтэй учирсандаа гээд бүх зүйлд баярлалаа

01
Өмнө нь анзаардаг ч үгүй байсан жижиг сажиг зүйлст ч чи талархана. Ертөнц дээр хүн хэмээн дуудуулж байгаадаа, гэр бүл, ажил хөдөлмөр бүх зүйлд талархах сэтгэл чинь нэг нэгээрээ хөвөрсөөр байх болно. Тэгээд өөрийн эрхгүй энэ мэдрэмжийнхээ тухай жижигхэн ч болов зүйл бичээд бусдад уншуулмаар санагдана.

3. Өөрийнхөөрөө байхаас би огт санаа зовохгүй байна

02
Түүний дэргэд будаггүй, хавдсан нүүртэй сэрэхээсээ, нэг хумс нь мурийчихсэн хөлийнхөө хурууг харуулахаас, өсвөр насны тэмдэглэлийн дэвтрээ уншуулахаас чи огтхон ч санаа зовохгүй. Инээж байгаад л иймэрхүү зүйлсийг хийчихнэ. Эсвэл бүр албаар жинхэнэ өөрийгөө харуулмаар, гайхуулмаар санагдана.

4. Бүх аюулаас хамгаалагдсан мэт…

03
Хэн ч, юу ч чамд аюул учруулж чадахгүй мэт санагдаж түүнийхээ тэвэрт жаахан охин шиг эвхрэхдээ чи жаргалтай. Газар хөдөлсөн ч, уул нурсан ч тэр чамайг өргөөд л аваад явчихна гэдэгт огт эргэлзэхгүй. Хэдий тэр чамаас бага жинтэй байсан ч гэсэн ялгаагүй.

5. Итгэл найдвар огт тасрахгүй..

05
Тэр чамайг хэзээ ч ганцаардуулахгүй. Хэцүү зүйл тохиолдвол дуртайяа мөрөө чамд зээлдүүлнэ. Нулимсыг чинь арчиж, үсийг нь зөөлөн хойшлуулаад чамайг хамгийн мундаг бүсгүй гэдгийг хэлж өгнө. Тэрхэн үед нь чи №8 дахь мэдрэмжийг сэтгэлдээ дүүртэл мэдэрнэ.

6. Урьд өмнөхөөсөө зоригтой, өөртөө итгэлтэй болно

06
Ямар ч хэцүү ажил байсан хийж чадах юм шиг, ямар ч бэрхшээлийг даваад гарч чадах итгэл төрж, эр чадлаа чи дотроо багтааж ядна. Учир нь чиний дэргэд дэлхийн хамгийн мундаг залуу байгаа. Тэр бүх зүйл дээр чамайг дэмжиж тусална гэдгийг чи мэднэ. Төрөлтөөс айдаг эмэгтэй хүртэл хайртай хүнийхээ үрийг дуртайяа тээдэг. Бас тиймээс л аав ээжүүд маань бүхнийг 0 – ээс эхлэх зоригтой байсан биз ээ.

7. “Би арай хайр дурлалын салбар дахь Эйнштэйн болчих юм биш биз!”

07
Тэр бүхлээрээ бас түүний амьдрал чамтай харьцах харьцаатай нь хамт сонирхлыг чинь маш ихээр татна. Чи түүний “хөөрхөн” зан ааш бүрийг нээгээд, нээгээд хэзээ ч дуусахгүй мэт санагдана. Багынх нь зургийг хараад дүүгээ харсан мэт (тэрнээс илүү ч байж магадгүй) хайр чинь хүрнэ. Тэгээд энэ үедээ юу хийдэг, яаж тоголдог байсан бол гэж сонирхоно. Сурагч байхдаа, оюутан байхдаа ямар охинд дурлаж байсан бол ч гэж бодно. Түүнийг нь олж мэдчихээд үнэхээр хөөрхөн юм байна даа гэж хайртынхаа нүдээр тэр эмэгтэйг харна. Хардах сэтгэл төрнө гэж бодож байна уу? Бараг л үгүй шүү. Чи түүний цор ганц бүсгүй нь гэдгээ сайн мэдэх болохоор ийм зүйлд огт санаа зовохгүй.

8. “Би ч азтай эмэгтэй шүү”

08
Өдөр бүр, мөч бүр чи дээрх үгийг өөртөө хэлнэ, сэтгэлдээ мэдэрнэ. Тэр чамайг энэ дэлхий дээрх цор ганц төгс хайрлагдаж байгаа эмэгтэй болгож чадна. Түүний чамайг гэх сэтгэлийг нь бас ямар мундаг чадвартайг нь чи зүгээр л биширч хүндлэнэ. Яаж ийм гайхалтай хүн байдаг байна аа? гэж бодонгоо нүдэнд чинь аз жаргалын нулимс цийлэгнэнэ.

9. Улам л санаа зовомтгой болно

09
Гэхдээ зөвхөн тэр залуугийн тал дээр шүү. Түүнд чи дэндүү хайртай болохоор утас нь унтарсан, гар нь шалбарсан, 00 өрөө ороод жирийн үеийнхээс нэг минутаар удах төдийд л санаа чинь зовно. Хайрт минь зүгээр байгаа, ямар нэг зүйл тохиолдчихоогүй байгаа гээд л бодож гарна. Гэхдээ чи үүндээ хэзээ ч стресстэхгүй. Учир нь тэр сэтгэлийг чинь буцаагаад 200% эдгээчихнэ.

10. Чамайг гайхалтайгаар гуниглуулна

10
Тэр чиний амьдралыг баяр баясал, аз жаргалаар дүүргэхийг хүсч байгаа. Тэр өөрийнхөө бүх чадал, чадварыг тэр бүү хэл өөрийгөө бүхлээр нь чиний сайн сайхны төлөө зориулахад бэлэн. Гэвч мөнх нас гэж энэ хорвоо дээр үгүй болохоор та хоёр нэг л өдөр хагацана гэдэг ойлгомжтой. Энэ ганц бодол л чамайг үхэх гэж байгаа мэт гуниглуулж чадна. Гэхдээ л гуниглах бүрт чинь тэр чиний сэтгэлийг №2 дахь мэдрэмжээр дүүргэчихнэ.

Эдгээр чинь л нөгөө аав ээжүүдийн маань тайлбарлаж чаддаггүй мэдрэмжүүд шүү дээ. Харин цор ганц нэгнээ олчихсон чиний хувьд дээрхээс өөр ямар мэдрэмж төрж байсан бэ?