Сайхан хөхтэй болоход туслах 4 дасгал

Жижиг хэмжээний мэс засал эсвэл таргалснаар хөхний хэмжээ нэмэгддэг. Хөх том харагдах нь сайн хэрэг боловч хөхний даруулганы хэмжээгээ байнга солих хэрэгтэй болдог. Зөөлөвч хийж өргөж өгөх нь цорын ганц сонголт биш юм. Цээжний доод хэсгийн булчинг хөгжүүлснээр цээж өргөгдөж илүү том харагддаг хэмээн хувийн дасгалжуулагч, бодибилдингийн тамирчин Жэн Комас Кек хэлж байна.

05

Шударгаар хэлэхэд эдгээр дасгалууд нь хөхний хэмжээг А хэмжээнээс В болгох эсвэл хүрээг нь томсгож өөрчлөхгүй гэвч олонх эмэгтэйчүүд цээжээ хөгжүүлснээр байгалийн аргаар бие бялдартаан гайхалтай нэмэлт өөрчлөлтийг бий болгоно.

07

Энэхүү дасгалыг Комас Кек онцгойлон бүсгүйчүүдэд зориулан зохиосон юм.“Олон төрлийн өнцөг гарган цээжээ ажлуулахдаа хангалттай хүндрүүлэгчтай байх нь хүчийг нэмэгдүүлж булчинг хөгжүүлдэг” Ингэж хийх нь цээжийг гайхалтай хэлбэртэй болгоно.

06

Энэ төлөвлөгөөг үр дүнтэй хийхэд гол нь хангалттай жинтэй хүндрүүлэгч сонгох юм. Дасгал бүрийг хоёр удаа л давтан хийж болох бөгөөд илүү хийх хэрэггүй. Булчингаа хөгжүүлэх дараалалдаа тохируулан хүндрүүлэгчийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухал. Долоо хоногт хоёр удаа хийхэд болно.

Дасгал 1: Урт сандал дээр хийх гантельтэй шахалт

01
Урт сандал дээр дээш харж хэвтээд гараа шулуунаар нь дээш өргөнө ингэхдээ гарандаа хүндрүүлэгч барина. Гар доошлох үед хүндрүүлэгч цээжний зэргэлдээ байна. 10 удаа амралтгүй хийнэ.

Дасгал 2: Түлхэлт

02
Дөрвөн хөллөн алгаараа газар тулаад хөлөө нийлүүлнэ. Бие бүхэлдээ толгойноос хөлийн үзүүр хүртэл нэг шугаманд байна. Цээжээ бараг шаланд хүртэл доошлуулна энэ үед гар их биетэй 45 градусын өнцөг үүсгэнэ. Ингээд эргээд анхны байрлалруу шилжинэ. 10 удаа хийгээд 90 секунд амрана. Нэг болон хоёрдугаар дасгалыг тус бүр 2 удаа хийгээд 3 дугаар дасгалын өмнө 90 секунд амрана.

Дасгал 3: Налуу шахалт

03
15-30 градусын налуутай урт сандал дээр хэвтээд хөлний хооронд зайтай шалан дээр гишгэсэн байна. Гараа шулуунаар өргөн гантелиа шахаж барина /А/. Хүндийн төвийг удаанаар доошлуулж цээжнийхээ зэргэлдээ авчирна /В/. Зогсолт хийгээд гантелийг буцаан өргөнө. 10 удаа хийнэ. 4-р дасгалыг амралтгүй үргэлжлүүлнэ.

Дасгал 4: Гантельтэй алдлах дасгал

04
Урт сандал дээр дээш харж хэвтээд хөлөө шалан дээр тавина. Хоёр гантелаа барьж гараа өргөхөд тохой сул байна /А/. Тохой сул хэвээр хүндийн төвийг доошлуулна. Тохой цээжний зэргэлдээ байна /В/. Хоёр тохой адилхан бага зэрэг нугарсан байна. 10-н удаа хийнэ. Гурав болон дөрөвдүгээр дасгалыг тус бүр хоёр удаа хийнэ.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close