Хэрхэн илүү ухаалаг шийдвэр гаргаж сурах вэ?

Хүүхэд байхад бүх л зүйл амархан, юунд ч санаа зовох шаардлагагүй байдаг. Харин насанд хүрч, том болох үед бүх л зүйл эцэг эхийн маань нуруунаас бидэнрүү шилжиж,  бид өөрсдөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн болж, амьдралаа авч явах шаардлагатай тулгардаг нь гашуун үнэн. Энэ цаг үе ирэхэд бид бүгд л амжилтанд хүрсэн хүмүүсийн  хэрхэн ийм өндөрлөгт хүрснийг гайхаж, бас өөрсдийгөө тэр хирээр зэмлэж  суудаг. Гэхдээ бид тэр болгон тэдгээр амжилттай яваа хүмүүсийн хэрхэн цаг үеэ мэдрэн зөв шийдвэр гаргаж, эрсдлийг боломж болгож байгааг харж чаддаггүй нь харамсалтай.

1. Зөв цагт зөв газраа байх

01 Найзын маань аав бизнессмэн хүн байлаа. Нэг өдөр тэр надаас түүний шинээр байгуулсан үйлдвэрлүү очиж үзэхийг санал болгосон юм. Энэ бол 70’-д оны сүүл байсан санагдана. Би энэ үеийг хэзээ ч мартдаггүй. Тэр үед л би анх удаа тоон системийн гайхамшгийг биеэрээ үзэж, үнэн сэтгэлээсээ биширч байсан юм. Одоо ч гэсэн хааяа би хэрэв тэр үед би найз бүсгүйнхээ аавыг урихад нь очоогүй байсан бол яах байснаа төсөөлж ч чаддаггүй.

Энэ мэт 7, 8 гэнэтийн хирнээ боломжоор дүүрэн үйл явдал амьдралд минь тохиолдож байсан. Хэрэв би тэр үед тухайн цаг мөчийг мэдрэлгүй алдчихсан бол одоо энэ бүх боломжууд хажуугаар минь зүгээр л хийсээд өнгөрөх байсан. Тэгээд би бүүр тэр бүхнээ алдснаа ч ойлгохгүй байх байсан. Хэрэв тэгсэн бол би одоо ямар байх бол? Бодох л бодол. Таны амьдралд үргэлж гайхалтай боломжууд гарч ирж байдаг. Тэр бүхэн танаас сонголт хийхийг шаарддаг. Та шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож үзээрэй. Боломжоо алдаж байгаа биш биз.

2. Зөн билэгтээ найдах

02 Хэрэв би өөртөө таарсан тэр бүх боломжоос зуурч авч чадалгүй алдчихсан бол яах байсан бол? Хэрэв би тэр үед эргэлзээд найз бүсгүйнхээ аавыг дагаж яваагүй байсан бол хэзээ ч амьдралын минь хамгийн зөв шийдвэр болох инженер мэргэжлийг сонгохгүй байсан. Энэ мэргэжлээр би 20 гаруй жил ажиллаж байна.

Мэдээж, чухал шийдвэр гаргах үед мэргэжлийн туршлагатай хүнээс зөвлөгөө авах нь зөв ч өөрийнхөө зөн билэг, дотоод дуу хоолойгоо сонсох нь маш чухал. Хэрэв та өөрийнхөө хийсэн зүйлд итгэж л байгаа бол зөв гэсэн үг. Хэрэв та гаргасан шийдвэртээ одоо ч гэсэн эргэлзсээр байгаа бол энэ бүхэн буруу гэдгийг та хэнээс ч илүү сайн мэдэж байгаа. Та эргэлзэж байгаа бол яагаад эргэлзэж байгаагаа өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

3. Юмыг илүү гүн, нухацтайгаар харах

03 Та нэгэн зэрэг маш их мэдээлэл, харилцаа холбоогоор бөмбөгдүүлэх тусам улам бүр гол зүйлээсээ холдож, төвлөрч чадахгүйд хүрдгээ мэдэх үү. Өөрөөр хэлбэл хүний тархи хэт олон зүйлийг нэг дор боловсруулж чаддаггүй бөгөөд ингэснээр тухайн зүйлийг илүү гүнзгий, ул сууртай ухаж ойлгож чадахгүйд хүрдэг.

Энэ бүхэн таныг ямар их сатааруулж байдгийг сонсоод та үнэмшихгүй байх. Гэхдээ л ямар нэгэн зүйлд гүн гүнзгий учир зүйтэйгээр хандахгүй бол таны хийсэн бүхэн дэмий хоосон зүйл болох болно. Тиймээс юуны өмнө утсаа оролдолгүйгээр гүнзгий амьсгаа аваад хийх гэж бүү зүйлдээ төвлөр. Амьдрал өөрөө гайхамшиг. Та хэдий их дурлана төдий чинээ бал бурмыг нь хүртэх болно.

4. Хүчирхэг бай

04 Хаа сайгүй л таныг хормын төдийд турааж, ухаантай болгоно гэсэн бүхэнд итгэх хэрэггүй. Энэ бүхэн ихэнхдээ зүгээр л амархан мөнгө олох арга байдаг. Та сайн бодоод үз. Хэрэв үнэхээр та эрүүлжихийг хүсч байгаа бол хэт их идэлгүй эрүүл хооллож, долоо хоногт дор хаяж хоёр удаа дасгал хийхэд л болно. Хэрэв та биеийн галбираа хадгалахаар шийдсэн бол тогтмол дасгал хийж уян хатан байдлаа хадгалах л хангалттай шүү дээ.

Биеэ даасан байдал юу юунаас илүү чухал. Өөрийн гэсэн үзэл бодолтой хүн хамгийн хүчирхэг байдаг. Та нэгэнт шийдсэн бол таныг зогсоох хүч өөрөөс тань өөр хэн ч байхгүй. Нэг үгээр хэлбэл бүхнийг өөрийн гартаа авч болж байгаа үйл явдалд өөрийн гэсэн хариу үйлдлийг үзүүлэх хэрэгтэй. Урсгал дагаж хөвсөөр байх уу, аль эсвэл үргэлж урсгал сөрж өөрийгөө хурцалж илүү ихийг энэ амьдралаас авах эсэх нь таны л сонголт.

Эцэст нь хэлэхэд кафейныг хүний биед муу гэдэгтэй би лав санаа нийлэхгүй. Хангалттай баримт нотолгоо ч тэр бүр байдаггүй. Миний бодлоор кафейн бол үнэхээр гайхалтай, байгалийн цэвэр сэргээгч. Өдөрт хааяа нэг каппучино, цай уух нь тийм ч муу биш шүү дээ. Энэ харин ч таныг хурцалж, сэргээж өгдөг. Харин хэтрүүлж болохгүй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!