Ихэнх хүмүүсийн үл тоомсорлодог зүрхний шигдээсийн 6 шинж

Зүрхний шигдээс нь дэлхий даяараа насан хүрсэн хүн амын дунд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд гэнэт амь насаа алдах гол шалтгаан болдог.

Өнгөрсөн жил гэхэд л Америкт зүрхний шигдээсээр амиа алдсан иргэдийн тоо 25 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Зүрхэнд асуудал үүсэх үндсэн шалтгаан бол холестрины түвшин өндөр байх, цусны даралт өндөр болох, мөн тамхи татах юм.

Доорх шинж тэмдгүүд нь зүрхний шигдээс болохыг анхааруулж байгаа бөгөөд илэрсэн тохиолдолд тоолгүй орхиж болохгүй. Магадгүй таныг сар эсвэл 2 сарын дараа зүрхний шигдээс хүлээж байж ч болох шүү дээ.<

1. Цээжин тус газарт эвгүйрхэх

01 Хэрвээ таны цээжин хэсэгт хэн нэгэн дараад байгаа мэт мэдрэмж төрж, хөндүүрлэх, базалж байгаа мэт санагдаад байгаа бол даруй эмчид хандаарай. Энэ шинж тэмдгүүд нь ялангуяа биед ачаалал өгөх үед ажиглагддаг.

2. Архаг ядаргаа

02 Энергиэ бүрэн алдаж, хэт ядрах нь зүрхний шигдээс тусах эрсдэлийг үүсгэдэг. Та архаг ядаргаанд орж “шахсан нимбэг” шиг болоод байгаа бол өдрийн цагаар бага ч болтугай унтаж амраарай. Мөн эмчид хандахад илүүдэхгүй.

3. Үргэлж жихүүдэс хүрэх, хүйтэн мэт санагдах

03 Та ханиад хүрсэн мэт бие тавгүйрхэн жихүүдэс хүрч, юмны үнэр мэдрэхгүй байна уу? Энэ нь цусны эргэлтийн систем болон уушиг асуудалтай болж байна гэсэн үг юм. Иймээс мөн л эмчид хандаарай.

4. Хавагнах

04 Хэрвээ та тогтмол хавагнаад байгаа бол таны бие махбодиор цус гүйхэд хүндрэлтэй байдал үүссэн байна. Ялангуяа хөл, хөлийн тавхай, ул, шагай хэсгээр хавагнаж хавдаад байвал яаралтай арга хэмжээ авч эмчид хандаарай.

5. Толгой эргэх

05 Толгойн эргэлт нь тархинд хүчилтөрөгч дутагдсанаас үүдэлтэй. Мөн ийм үед таны хөдөлгөөн зохицуулах чадвар мууддаг. Хэрвээ хөнгөхөн ханиад томуу хүрч, толгой чинь эргэх, тэр дундаа энэ нь тогтмол ажиглагдаад танаас салахгүй бол анхааралдаа авч арга хэмжээ аваарай.

6. Амьсгал давчдах

06 Зүрхний цохилт сулраад ирэхээр уушиганд тань ачаалал ирж хэвийн үеэс илүү ачаалалтай ажиллаж эхэлдэг. Ийм үед цуснаас ирэх хүчилтөрөгчийн давтамж бага байдаг учраас зүрхний үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү чухал үүргийг уушиг гүйцэтгэдэг аж. Та биедээ бага зэрэг ачаалал өгөхөд амьсгаадаж байвал энэ нь эмнэлэгийн тусламж авах болсныг илтгэж байгаа хэрэг.