Эрүүл сайхан үстэй болох хялбар арга

Бидний үс нүүрний адил маш их арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэй. Эрүүл намирсан үстэй болох шилдэг аргыг хүргэж байна.

1. Үсээ эрүүлжүүлэх хамгийн эхний алхам бол үсээ зөв угаах, шампуниа зөв сонгох юм. Хэрвээ таны үс гэмтсэн бол та байгалийн гаралтай шампунь сонгоорой. Үсээ хүйтэн бүлээн усаар угааж занших. Үсээ угаах үедээ хуйхандаа сайтар массаж хийх хэрэгтэй. Хуйх эрүүл байж таны үс эрүүлжих болно.

01

2. Үсээ угаасныхаа дараа шууд самнах болон сэнсдэх хэрэггүй. 1-2 минутын турш тусгай зориулалтын малгай өмсөөрэй. Малгай таны үс уналтыг зогсооно.

02

3. Үсийг өөрөөр нь хатаах хамгийн зөв алхам.

03

4. Үс хатсаны дараа л самнах хэрэгтэй.

04

5. Таны үс шингэн болон өтгөн байсан ч том шүдтэй сам сонгоорой. Шүдний хоорондох зай хол байх тусмаа үс уналт багасах болно.

05

6. Өдөр бүр ангижруулагч хэрэглэх шаардлагагүй. 2-3 өдөрт нэг удаа ангижруулагч хэрэглэ. Учир нь ангижруулагч үсний бат бөх чанарыг багасгадаг.

06

7. Өндгөөр үсэндээ маск тавих. Нэг ширхэг өндгийг аяганд хийгээд сайтар хутга. Дараа нь хуурай үсэндээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар угаана. Долоо хоног макс тавснаар таны үс эрүүлжих болно.

07

8. Ус сайн уух. Үсний ургалт болон эрүүл байх нь дотоод эрхтэнтэй шууд холбоотой гэдгийг сана. Гаазтай ундаа их уудаг хүний ус байнга унадаг.

08

9. Нар үсийг гэмтээж, өнгийг нь алдагдуулдаг. Тиймээс үсээ нарнаас хамгаалахын тулд шүхэртэй нөхөрлө.

09

10. 20-25 хоногт нэг удаа үснийхээ үзүүрээс тайруулж хэвших хэрэгтэй.

10


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй