УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сайдын хүү Миссуригийн Цэргийн академийг дүүргэлээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сайдын хүү Миссуригийн Цэргийн академийг дүүргэлээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нарын ууган хүү АНУ-ын Миссури мужийн Цэргийн академи төгслөө. Алдар хүнд, бөхийн удамт гэр бүлээс төрсөн Сумъяабазарын Дамдинбазар аав, ах нар шигээ спортын төрлөөр карьер хөөгөөгүй.

Багаасаа ээжтэйгаа хамт сонгодог урлаг шимтэн сонирхож, Дуурийн театрын үзвэр алгасдаггүй байсан хүү ийн нэр хүндтэй Цэргийн академид нэр хүндтэй суралцжээ.

Тодотговол, тэр энэ жилийн төгсөгчдийнхөө төлөөлөл болж “Cadet who conducts him with honor” хүндэт шагнал хүртэн, “Captain” цолонд хүрчээ. Мөн тэрбээр 2016 онд Грегори МакДоналдын нэрэмжит шагнал хүртэж байсан аж. Хүүгийнхээ төгсөлтийн баярт оролцсон мисс Ч.Мичидмаа “Ээжийгээ үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг хүүдээ болон хүүтэй минь мөр зэрэгцэж төгссөн бүх хөвгүүд, эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе.

Cэлэмтэй төгсөх нь энэ сургуулийн хүүхдүүдийн чин эрмэлзэл, нэр төрийн хэрэг байдаг бөгөөд Сэлэмний ёслол нь нулимс унагаж сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сүрлэг” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!