7 хоногийн зөвхөн хагас бүтэн сайн өдөрт 5 кг жин хасах супер дэглэм

7 хоногийн зөвхөн хагас бүтэн сайн өдөрт 5 кг жин хасах супер дэглэм

Хаврын улирал хаяанд ирж, охид бүсгүйчүүд маань нимгэн хувцсандаа оръё гэхээр илүүдэл жингээсээ болоод дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байна уу. Тэгвэл бидний танилцуулах дараах дэглэмийг баримтлаад үзээрэй. Та ердөө 6 долоо хоногийн Бямба, Ням гараг бүр дараах дэглэмийг хэрэгжүүлээрэй.

1. Дараах дэглэм нь бүхий л биеээрээ жигд турахад тань тусалж чадна. Хамгийн гол нь дэглэмээ битгий таслаарай охидоо! Мөн хамгийн чухал нь хоолоо таваг дүүрэн бус, тавагны голд байхаар хэмжээтэйг иднэ шүү.

Бямба гараг

Өглөө: Цөцгий эсвэл бяслагтай талх, кофе, хар цай байж болно.

Өдөр: Авакодо болон өргөст хэмх, өндөгний салат бэлтгэж иднэ. Үүнийг хийхдээ 1 ширхэг авакодо жимс, 1 ширхэг өргөст хэмх, тал чанасан өндөг, бага зэрэг хатаасан талх, хэрэгтэй. Дээр дурдсан ногоонуудаа жижиглэн хэрчиж, нимбэгний шүүс, хар перец, давс гэх мэт амтлагчуудаар амтална.

Орой: 100 гр загасны махыг амталж зөөлөн гал дээр болгоно. Үүнийгээ цөцгийтэй тарагтай хольж иднэ.

Ням гараг

Өглөө: 1 аяга ногоон цай, сахаргүй бин эсвэл хар талх

Өдөр: Төмс болон байцааны салат. Үүнийг хийхдээ 2 том хэмжээтэй төмс, 1/2 байцаа, 1 аяга эрдэнэшиш, 1/2 халбага оливийн тос. Дээрх орцуудаа хольж зуушаа бэлтгээд иднэ.

Орой: 100 гр тахианы цээж мах, 1 ширхэг чанасан өндөг, болон улаан лоолийн соус. Зуушинд 200 гр тараг

Амралтын өдрүүдэд өдөрт 30 минутыг кардио дасгал хийхэд туслаарай. Мөн бүжиг, гүйлт, дээс үсрэх, аеробекээр хичээллэж болно. Мөн идэх амттаны хэмжээг багасгаарай.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!