Тэр чамайг ашиглаж буйг илтгэх 10 шинж

Та хоёр хоёулаа “чөлөөт харилцаа”-тай, сингл байхад хэн хэн нь заавал ганцхан хүнтэй болзох албагүй гэдгийг ойлгож байна. Тиймээс түүнийг чамаас гадна өөр хүнтэй уулзаж байгааг нь мэдсэн ч чи тоодоггүй байх. Гэхдээ л чамд хүндлэл үзүүлэхгүй байгаа газарт чи өөрийн дураар байсаар байж болохгүй. Өөрөө түүнд маш их татагдсанаасаа болоод “Ингэж байгаад намайг сонгох байх”, “Нэг л өдөр намайг бусдаас илүү гэдгийг ухаарна” гэсэн гэнэн бодолдоо хөтлөгдсөөр яваа бүх хүмүүс энэ харилцаанаасаа дараах шинжүүдийг хайгаарай.

1. Тэр чамтай уулзахаа төлөвлөдөггүй, харин цагийг нь тулгаж хэлдэг. Жишээ нь, өнөөдөр уулзах тухай огт ярилцаагүй мөртлөө гэнэтхэн залгаад л “Юу хийж байна? Уулзах уу?” гэж асуудаг. Яагаад гэвэл тэр чамтай ямар нэг юм хийхээр төлөвлөхөөсөө өмнө өөртөө байгаа бусад сонголтуудын тухай бодолцож үзээд, “хийх юмгүй” болохоороо чам руу ярьдаг. Яг л “За за, зүгээр сууж байхаар…” гэх шиг.

01

2. Хэзээ л бол хэзээ чамд уулзах санал тавьж магадгүй учраас чи өөрөө өөртөө зориулан юм төлөвлөж чаддаггүй. Найзууд чинь уулзъя гэсэн ч, ээж чинь хамт юманд явъя гэсэн ч чи “Өнөөдөр уулзъя ч гэх ч юм билүү?”, “Юу хийхийг минь түрүүн асуугаад байсан ш дээ” гэж бодоод тэдэнд татгалздаг.

02

3. Гэхдээ орой хүртэл өөрийгөө бэлэн байдалд байлган хүлээсний эцэст залгахгүй нь ойлгомжтой болоход чи “цагаа үрсэн” гэдгээ ухаардаг. Тэр өөрт нь яг ямар сонголтууд байгааг тодорхой мэдэхийн тулд л хоосон горьдлого төрүүлэн “Орой юу хийх вэ?” гэж чамаас урьдчилан асуусан хэрэг.

03

4. Тэр хэзээ ч чамайг найз нөхдийн хурим, найзуудын зугаалга гэх мэт арга хэмжээндээ дагуулж явдаггүй.

04

5. Тэд өөр эмэгтэйтэй уулзсан ч, чам луу шөнө нь мессеж бичиж, харилцаагаа тасалчихаж чаддаггүй. Яагаад гэвэл тэр “Юмыг яаж мэдэх вэ?” хэмээн бодож байна.

05

6. Чи түүнийг чухалчлан үзэж, ямар нэг арга хэмжээндээ урих юм уу болзоо төлөвлөхөд тэр ихэнхдээ “Би завгүй” гэж хариулдаг. Тэгсэн атлаа яг тэр үеэр Facebook-ээрээ тоглоом тоглож байгаа нь мэдэгддэг.

06

7. Тэр өөрөө л хүсэхгүй бол, чамд хариу бичих гэж “мянган жил” болдог. Тэгсэн мөртлөө чамайг хариу өгөхгүй үед “Тоохгүй юм аа” гэх мэтчилэн үг хаядаг.

07

8. Энэ харилцааны төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа хүн нь ганцхан чи юм шиг санагддаг. Уулзах санаачлагыг ч чи ихэвчлэн гаргана, чи л түрүүлж залгана, чи л өөрийнх нь байгаа газарт очно.

08

9. Чи түүнийг үргэлж найзууд, гэр бүлийнхнээсээ “өмөөрөх” хэрэгтэй болдог. Түүнийг “муухай зан” гаргаж байгаа талаар тэднийг хэлвэл “Үгүй ээ, угаасаа их завгүй хүн л дээ”, “Уг нь надад их сайн” гэхчлэн чи түүнийг хамгаалдаг. Учир нь чи тэдэнд “тоглуулаад” байгаа юм шиг харагдахыг хүсдэггүй.

09

10. Чи харилцаа шударга бус байгаа талаар түүнд хэлэхэд тэр чамайг өөрөөс нь “Хэтэрхий их юм шаардаж байна” гэж буруутгадаг.

10

11. Чи түүний хэлсэн бүх зүйлийг санадаг. Харин тэр чиний хэлсэн ямарваа нэг зүйлийг дор нь мартчихдаг. 10 удаа хэлсэн байсан ч шүү…

11

12. Энэ харилцааг эхлүүлснээс хойш чи ихэвчлэн сэтгэл дундуур, аз жаргалгүй байгаа. Тэгсэн атлаа л чи түүнтэй өнгөрүүлсэн цөөн хэдэн сайхан цаг мөчөөсөө “зууран”, ахин дахин давтан дурсаж, удахгүй бүх зүйл илүү дээрдэнэ гэдэгт итгэж найддаг.

12

Дээрх шинжүүд түүнд байна уу? Хэрвээ чи ийм залуутай харилцсаар байвал маш их цаг хугацааг үрэн таран хийхээс гадна үргэлжид өөрийгөө үнэ цэнэ багатай эмэгтэй мэт мэдрэх болно. Харин энэ бол эрүүл харилцааны шинж ердөө ч биш юм шүү.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close